Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

“…Трампын тариф” гэдэг хоёрхон үгтэй нэр томъёо 2025 он гараад дэлхийг сандаргаад эхэлсэн. Энэ сүүлдээ зарим улс орны хувьд сандралыг нь айдас болгон хувиргаж байна. Хэрэглэдэг бүхнээ импортолдог, хэдхэн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолдог манай улс ч Трампын тарифад ширвүүлж эхлээд байгаа юм. 

Америк, Хятад хоёрын бие биедээ тавьсан татварын өндөр тарифууд уржигдраас хэрэгжээд эхэлсэн. Тодруулбал, Америкийн зүгээс Хятадад 104 хувийн татвар тавьсан юм. “…Тэд тарифын асуудлаар хэн хэн нь буулт хийхгүй байсаар худалдааны дайны хурцадмал байдлыг үүсгэлээ” гэж дэлхий нийтээрээ дүгнэж байна. 

Энэ манай улсад ч хамаатай. “…Америкийн Хятадад тавьсан 104 хувийн татварын тариф хэрэгжиж эхэлснээр  Монгол Улсын эдийн засгийн гадаад талд ямар өөрчлөлт бий болох вэ” гэдэг чухал юм. Уг тарифаас болоод Хятадын экспорт буурна. Дагаад коксжих нүүрсний хэрэглээ нь бууна. Тэгэхээр манай эдийн засгийн гол мөнгийг “олж ирдэг” нүүрсний экспорт маань буурах магадлал өндөр байгаа юм. Ер нь бол, ийм бодит эрсдэл бий болсныг хаа сайгүй яриад эхэлсэн. Мэдрээд ч эхэллээ. Оргүйгээс охинтой гэдэг шиг амжиж гэрээлсэн Гашуунсухайтын төсөл л амь зуух орлого болж мэдэхээр л байна. Дашрамд, энэ төслийн бүтээн байгуулалтын нээлт 2025 оны тавдугаар сарын 14-нд болох тов гарчээ.
Тэгвэл, Трампын тарифын хэрэгжилттэй холбоотой асуудлыг Аюулгүйн зөвлөлийн уржигдрын шуурхай хуралдаанаар хэлэлцжээ.   Өөрөөр хэлбэл, төрийн дээд түвшинд “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга юу байна вэ” гэдгийг анхаараад эхэлжээ. Энэ хүрээнд Засгийн газар уржигдрын хуралдаанаараа хэлэлцсэн “…Трампын тарифаас үүдэж гарах эрсдэлээс хамгаалах 10 багц санал”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Мөн хийн хоолой зэрэг эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцыг хариуцсан сайд нар, Үндэсний хорооныхноос сонссон байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 67 (7564)

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

12 цаг 43 мин
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

2025-04-11
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

2025-04-11
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

2025-04-11
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

2025-04-11
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2025-04-11
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

2025-04-11
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

2025-04-11
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

2025-04-11
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2025-04-10