Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

2025-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр “Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон. Ингээд энэ талаарх мэдээллийг хүргэж байна. Яагаад ТӨХК-иуд дээр хяналтын менежер хэрэгтэй вэ гэдгийг одоо тайлбарлая. Өнөөдөр дэлхий дээр төмөр зам хамгийн хямд өртөгтэй байдаг. Тавантолгойгоос Ганцмод хүртэл 18 ам.доллароор зөөвөрлөж байна. Харин автозамаар 15 ам.доллароор тээвэрлэж байна. Тэгвэл бид нар яах гэж  таван их наяд төгрөгөөр төмөр зам барьсан юм бэ. Өнөөдөр Тавантолгой төмөр зам ТӨХК-д 1000 хүн ажиллаж байхад адилхан хувийн хэвшил нь 280 ажилчинтай. Оффист ажиллаж байгаа 180 хүнийх нь 120 нь Тавантолгой төмөр замаа ч үзээгүй байна. Дөрөвхөн км газарт нэг сая төгрөгөөр тээвэр хийж байна. МАН манай намтай барьцдаг мөртлөө шинэ ТӨХК дээрээ ийм завхарсан бүтэц хийчихсэн байна. Төрийн өмчийн компанийг ашигтай ажиллуулъя гэж байгаа хүн тэнд огт алга. Харин улстөрчдийн захиалгатай нөхөд л байна. Тэдгээрийн 400-500 хүн нь сонгуульд ажиллаж байсан байгаа юм. Тэр 1000 хүн 4-5 сая төгрөг, захирал нь 19 сая төгрөгийн цалин аваад сууж байна. Замд нь хулгайлдаг нөхөд дүүрэн байна. Бид 1072 хувьцаанаас 94 биш сая төгрөг авах боломжтой байсан. Тавантолгой төмөр замаа Монголын төмөр замтай нийлүүлж байгаа юм билээ. Ингэхдээ 600 хүнээ чөлөөлж байгаа” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлжээ

Маршалын нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ

12 цаг 43 мин
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

2025-04-11
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

2025-04-11
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

2025-04-11
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

2025-04-11
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

2025-04-11
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

2025-04-11
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

2025-04-11
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

2025-04-11
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2025-04-10