
Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор “Сэтгэлийн хүчээ мэдэр” эдгэрлийн сургалтын төвийн захирал, көүч багш Жаргаа буюу П.Баяржаргалыг урьж, ярилцлаа.
“Дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй”
-Таныг их олон хүн зорьж ирэх юм. Тэдний олонх нь амьдралын ямар нэг асуудалтай. Хүнд, эдгэршгүй өвчний онош сонссон, магадгүй зарим нь яах учраа мэдэхгүй болоод тань дээр ирдэг байх. Харин та тэдгээр хүмүүсийг тайвшруулж, ямар нэгэн гарц гаргалгааг хэлж, зааж өгдөг. Эдгэршгүй өвчнийг эдгээсэн байх юм. Ер нь П.Баяржаргал гэж хэн бэ. Таны ямар өгөгдөл хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
- Би жирийн нэг эгэл монгол хүн шүү дээ. Эдгэрлийн сургалт явуулж байна. Тэндээс маань маш их үр дүн гарч, хүмүүс эдгэрч байгаа учраас бараг л тэнгэр дээрээс буугаад ирчихсэн мэтээр зарим хүн боддог. Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн. Миний аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх. Харин би Дундговийн Дэлгэрхангай, Өвөрхангайн Нарийнтээл сумын дунд нь орших Баянгол суманд төрсөн хүн. Миний аав малын эмч байсан. Бага нас минь Баянгол сумын Онгийн голын хөвөөн дээр малын захад өнгөрсөн дөө. Тухайн цаг үед малыг улсын өмч болгож, сум бүрд нэгдэл байгуулж, малын эмч нарыг томилон ажиллуулдаг байлаа. Аав минь илгээлт авч, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд очиж, ажиллаж байхдаа ээжтэй минь танилцсан гэдэг. Тэгээд хоёр нутгийнхаа яг дунд нь болох Баянгол суманд амьдралаа зохиож, есөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн эгэл жилийн сайхан гэр бүл байсан юм.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Амьдралын сонирхолтой ч гэмээр зам мөрийг дагах болсон шалтаг, шалтгаан нь юу байв?
-Есөн хүүхэдтэй айлын найм дахь нь би. Намайг 12 настай байхад аав минь бурхны орныг зорьсон. Ингээд ээж минь “Нутгаа бараадъя” гээд манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу нүүж байлаа. Аавыгаа алдахаараа хүний дотор хоосроод их сонин болчихдог юм билээ. Хүүхэд байсан болохоор гэж хэлж болохгүй, би тэр цаг хугацааг их хэцүү үдэж байжээ. Аав минь байхгүй, бас огт танихгүй нутаг оронд нүүж ирээд, сумын төв дээр ээж минь намайг айлд суулгаад, удалгүй сургуулийнхаа дотуур байранд орсон. Дараа нь гэр бүлээрээ хотод ирж суурьших гэж нэлээд зовлон үзсэн. Аавгүй амьдрал надад их хэцүү хатуу санагдаж, дасаж өгөхгүй санаж гансарсан байдалтай их удсан. Тэр үеэс л би хүн ер нь яавал аз жаргалтай болдог юм. Тэр нууцыг олъё гэж бодож, ном уншиж эхэлсэн. Эргээд харахад өнөөдрийн миний хийж байгаа үйлсийн эхлэл тэнд тавигджээ гэж боддог. Би тэр үеэс хувь хүний хөгжлийн хоббитой болсон. Яаж, хэрхэн аз жаргалд хүрэх вэ, өөрийгөө хөгжүүлэх вэ, зорилгодоо яаж очих юм бэ, амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь юу вэ гээд уншаагүй ном надад бараг байхгүй. Мөн энэ чиглэлийн сургалтуудад их суудаг болсон. Өөрөөр хэлбэл, би аавыгаа алдаад ер нь хүн өөрөө өөртэйгөө л ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож ухаарсан. Дараа нь 2012 онд ээж минь савны хорт хавдраар өвчилсөн. Ээжийгээ эдгээх гэж яваагүй газар бараг байхгүй, маш их явсан. Ингэж явахад өмнө нь миний өөрөө өөртэйгөө, хувь хүнтэй ажиллаж байсан он жилүүдийн туршлага их хэрэг болсон доо. Ер нь хувь хүний үзэл санаа хорт хавдар хоёр хоорондоо их холбоотой. Яагаад гэхээр дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй. Зургаан сар наслах байсан бол нэг жил насалж болох үр дүн гарна уу гэхээс эдгэрэх тухай ойлголт бүрхэг.
-Уучлаарай, та тэгээд ээжийгээ аварч чадсан уу?
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7563)