Улс төрийн шогийг ухаан санаа зарж, ур чадвар зааж бичдэг юм буюу “Гол тоглогч” ном

2019-01-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн  төвд  өнөөдөр /2019.01.3/ сэтгүүл зүйн салбарын судлаач, багш нар голлосон хүмүүс цуглаж, нэгэн залуу сэтгүүлчийн шинэ бүтээлийн талаар ярилцлаа. Сэтгүүл зүйн салбарынхныг цуглуулсан уран бүтээлч бол “Зиндаа” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Д.Дамдинжав. Түүний уншигчдад хүрээд удаагүй байгаа бүтээл болох “Гол тоглогч” номын талаар шүүмж бичсэн  сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн  улс төрийн уран шог сайн бичдэг залуу сэтгүүлч гарч ирж байгаад олзуурхаж, нэг талаар салбарынхандаа танилцуулж, нөгөө талаар шинэ бүтээлийн талаар санаа оноо солилцохоор ийм уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ. Хэдийгээр сэтгүүлч Д.Дамдинжав өмнө нь номынхоо нээлтийг хийсэн ч гэлээ салбарынхаа хүрээнд хийж байгаа хоёр дахь нээлт ч гэж хэлж болохыг Т.Баасансүрэн доктор онцлов. Доктор Т.Баасансүрэн хэлэхдээ: -Монголын сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл дотор хэн ч барьж авч зүрхлэхгүй өдий хүртэл дөлж зугтсаар эдүгээг хүргэсэн нэг жанр байсан юм. Нэг намын системтэй социализмын он жилүүдэд үүнийг ойлгож болох байлаа. Ардчилсан, олон ургальч үзэл дэлгэрсэн, чөлөөт хэвлэлүүд өрсөлдсөн сүүлийн гучаад жилд ч уг жанраар манайд бичих хүн байсангүй. Фельетон бичдэг цорын ганц хүн төрсөн нь Б.Цэнддоо байлаа. Памфлет бол зохиогчийн эсэргүүцэл тэмцлээ илэрхийлэх хамгийн хурц дайчин бичлэгийн аргын нэг юм. Нийгэмд оршин буй муу муухай зүйл, үзэгдэл юмстай эвлэршгүй байх үүднээс эсэргүүцэн босч дургүйцэн бичиж буйн нэг илэрхийлэл болно. Нийгмийг буруу зүг рүү буйллан чангааж байгаа, улс нийгэм, ард түмнээ бус зөвхөн өөрсдийгөө бодон хувиа бодож довоо шарлуулж байгаа урагшгүй удирдагчид, улстөрчидтэй үгийн зэвсгээр үзэлцэж байгаа нэг хэлбэр. Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил мөн гэж хүн төрөлхтөний суут ухаантнууд зүгээр ч нэг хэлээгүй нь эндээс илүүтэй тод мэдрэгдэнэ. Агуулгын хувьд ер бусын хүчтэй эсэргүүцэл бүхий байх бөгөөд бузар булайг уг үндсээр нь уудлан илчлээд түүнийгээ шээс алдам хэтэрхий хурц үг хэллэг, ам ангайм адилтгал зүйрлэлээр тодотгон товойлгож үзүүлээд элэг хөшим хэмжээнд элэглэн дооглож, ёгтлон ёжлох нь сэтгүүл зүйн памфлет хэмээх бичлэгийн үндсэн төрөлх шинж чанар нь юм. Ийм ур чадварыг эзэмшинэ гэдэг тун бэрх, бараг байхгүй. Өдрийн од шиг ховорхон. Гайхалтай нь монголын сэтгүүлзүйд тийм зоригтой, тэнгэрлэг золбоотон төржээ. Одоо тэрхүү сэтгүүлч буюу Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” ном хэмээн тодотголоо. Сэтгүүлч Д.Дамдинжавын “Гол тоглогч” номд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дарга асан З.Энхболд гээд улстөрчдөөс эхлээд найруулагч Б.Баатар, боксчин Н.Төгсцогт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нарын олон хүний талаар бичсэн памфлетууд багтжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьянгийн хэлснээр, уншихаар бариад авбал дуусгахаас нааш тавихааргүй энэ номд улстөрчдийг ёжтой егөөтэйхөн бас хатуухан чимхэж бичсэн, улстөрчдийг ингэж уран шоглож үнэнийг бичнэ гэдэг сэтгүүлчээс эр зориг шаардана гэсэн юм. Судлаачид памфлет гэдэг энэ төрлөөр сайн бичдэг сэтгүүлч гарч ирж байгааг  онцолж байна. Харин соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьян, Х.Цэвлээ нараас эхлээд ахмад сэтгүүлчид  улстөрчдийн талаар үнэнийг нь хэлж чаддаг залуу сэтгүүлч гарч ирсэнд олзуурхаж, цаашид энэ чиглэлээр ажиллах залуу сэтгүүлчдийг дэмжих талаар холбогдох газрууд анхааралдаа аваасай хэмээн хүсч байгаагаа илэрхийллээ. Сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Дорнод аймгийн уугуул, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. Д.Дамдинжав оюутан байхдаа анхны номоо гаргаж байсан бөгөөд хоёрдугаар курсэд байхдаа бичсэн бүтээлийг нь өнөө болтол сэтгүүл зүйн сургалтад жишээ болгон ашигладаг хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Д.Дагиймаа ярьж байна. Д.Дамдинжавын “Гол тоглогч” номын талаар уулзалтад ирсэн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг, ардын уран зохиолч Т.Галсан, хөдөлмөрийн баатар Р.Рааш нарын олон хүн санал бодлоо илэрхийлж, залуу сэтгүүлчид амжилт хүслээ. Эх сурвалж: www.polit.mn 
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 11 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 21 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 21 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

20 цаг 57 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 51 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Уржигдар 06 цаг 00 мин