Ч.ЗОТОЛ
Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам 36 дахь жилдээ болох гэж байна. Энэ удаагийн наадам Говьсүмбэр аймагт ирэх сарын 5-нд зохион байгуулагдана.
Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага тулгын чулуугаа тавьж, найргийн галаа асаасны 90 ойтой давхцаж буй “Болор цом” наадмын анхан шатны шалгаруулалтад 27 найрагчийн нэрийг тодруулжээ.
Уншигч үзэгч, найрагчдыг холбодог томоохон найргийн баярын нэг “Болор цом” наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэдорж, Ц.Хулан, Б.ичинхорлоо нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн найрагчдын нэрсийг танилцуулъя.
Эх сурвалж: www.polit.mn