Дахиад л нэг “танкны үлгэр”-т итгэцгээх үү?!

2024-12-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Өнгөрсөн намар Оросын ерөнхийлөгч В.Путин манайд айлчилсан. Тэр үеэр яригдсан томоохон яриа тохирооны нэг нь Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр гэрээ байгуулах тухай байв.

Ер нь бол энэ хэлэлцээрийн сураг олон жилийн өмнөөс дуулдсан. Ярьж ярьж Оросын ерөнхийлөгчийн айлчлалаар овоо урагшилсан хэрэг.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш. Монгол, Оросын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авсны үр дүнд Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломж бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна. Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас бүрэн чөлөөлнө. Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм” гэсэн.

Харин Оросын ерөнхийлөгч В.Путин “…Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг улам нягт хөгжүүлэх нь экспорт, импортыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Евразийн Эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачилгыг Орос улс дэмжиж байгаа болно” гэж байв.

Энэ явсаар сая хэрэгжих дээрээ тулав. Гэтэл “...Монгол Улс энэ хэлэлцээрийг хийвэл сүйрнэ” гэх ухааны логиктой сөрөг PR яваад эхлэв. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх тухай асуудал огт яригдаагүй байхад “...ШХАБ-д элсэнэ” гэдэг шиг ойлгуулахыг оролдож байна. Бас баахан хүн ажилгүй болох, үйлдвэрүүд дампуурах тухай “тоо”-нууд жагсаагаад айлгаж байна.

Яг л арав гаруй жилийн өмнөөс “…Танк орж ирнэ” гээд төмөр зам гацаасан шиг айлгах технологийг хэрэгжүүлж байна. Энэ хэлэлцээрийг хэн эсэргүүцээд, үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа нь ч илэрхий байгаа юм. Боовны, өндөгний, архины хэдэн компани л үүнийг онцгой эсэргүүцэж байгаа юм. Тэдэнд өрсөлдөөн хэрэггүй. Учир нь тэд монополоо алдахыг хүсэхгүй байна. Тэдний “…Үйлдвэрт гал гарсан, үнээ нэмнэ” гээд л нэмчихдэгт бид дасчихсан. Үг дуугүй хэлсэн үнээр нь авч хэрэглэдэг. Чанарын талаар ярилт байхгүй. Ялангуяа энэ хэлэлцээрийг эсэргүүцээд байгаа архи, өндөгний тухайд ярих цаг болсон шүү.

Гэтэл цаад учрыг нь бид их энгийнээр ойлгох хэрэгтэй юм. Яаж гэхээр, ийм хэлэлцээр манайд ус агаар шиг л хэрэгтэй юм. Учир нь Монгол бол хэрэглэгч орон. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэрэглээнийхээ бараг 95 хувийг ганц улсаас оруулж ирдэг. Тиймээс бидэнд ядаж ойрын жилүүдэд, үйлдвэрлэгч болж төлөвших хүртлээ үнэ багатай, чанар өндөртэй “хэрэглээ”-г импортлох хэрэгцээ бий. Зөвхөн импортлох биш экспортлох боломж ч хэрэгтэй.

Манайд жишээ нь ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл л гэхэд энэ Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрээр сэргэх боломжтой. Зорилтот хэрэглэгчдэд хүргэж зарах боломж гарч ирнэ. Ноолуурын том компаниуд, оймсны “Янмал”, “Тод оймс” гээд экспорт хүсэгч үйлдвэрлэгчид олон болсон. Өөрөөр хэлбэл, оруулж ирэхээс гадна, гаргаж зарах бараа бас бидэнд байна. Түүнийг үйлдвэрлэгчид энэ түр хэлэлцээрийг ашиглах эрхтэй. Ийм импортын ч, экспортын ч гарц олон байх тусмаа манайд тустай.

Ер нь бол “…Гаднын банк орж ирнэ” гэхээр “…Манай банкууд дампуурчихна шүү дээ”, “…Гаднын авиа компани орж ирээд ниснэ” гэвэл “…МИАТ дампуурна” гэнэ. Ийм тархи угаалтууд явдаг. Тэгвэл бид ийм технологийг ойлгох цаг болсон. Бид нар “…Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана” гэж эхэлдэг Их зохиолч Д.Нацагдорж гуайн “Хуучин хүү”-г мэднэ дээ. Тэнд “…Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ” гэж айхтар үгнүүд бий дээ. Чухамдаа биднийг ийм байлгахыг л тэд хүсээд байна. Тэгэхээр одоо энэ хэлэлцээр дээр “…Дахиад л нэг “танкны үлгэр”-т итгэцгээгээд, архины, боовны, өндөгний үйлдвэрийг хамгаалж бүгдээрээ эсэргүүцэх үү, яах вэ” гэдгээ тунгаах л хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 243 (7487)

 

Маш буруу. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь ядаж дотооддоо хүнсээ хангаад илүү гарсаныг нь экспотолдог байх биз дээ. Экспортонд гадны шаардлагыг нь хангаад гаргах бараа хуруу дарам цөөхөн шүү. Гадагшаа валютаа алдаад дуусна
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

5 цаг 11 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

5 цаг 18 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

5 цаг 56 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

7 цаг 12 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

7 цаг 19 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

12 цаг 3 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

12 цаг 3 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин