“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллараа алдсанаас болж ашгийн 62 хувийн алдагдал хүлээсэн үү

2024-12-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

“Трафигура” групп энэ сарын 13-нд 2024 оны “санхүүгийн тайлан”-гаа танилцуулжээ. Ингэхдээ манай улстай холбоотой таагүй мэдээллийг олон улсад зарласан байна.

Тодруулбал, тус группын танилцуулгад “…Улирч буй 2024 онд өөрийн үндсэн бизнес болох газрын тос, ашигт малтмал, хий, эрчим хүч, тээврийн салбараас 2.8 тэрбум ам.долларын цэвэр ашиг оллоо.

Гэвч манай Монгол дахь газрын тосны бизнест хувь хүмүүс мэдээлэл, баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулсан ноцтой зөрчил нь группын хэмжээний ололт амжилт, бизнесийн чанартай гүйцэтгэлийг алдагдууллаа.

2024 оны аравдугаар сард групп нийт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснийг тогтоосон. Үүний  358 сая ам.доллар нь 2024 оны санхүүгийн жилийн үр дүнд тусгагдсан. Үлдэгдэл нь өмнөх жилүүдийнх байсан.  Уг асуудлаарх хяналт шалгалт, мөрдөн байцаалт үргэлжилж байна. Бид сүүлийн жилүүдэд дотоод хяналт шалгалтыг сайжруулсны дүнд Монгол дахь алдааг илрүүлсэн” гэжээ.

“Трафигура”-гийн энэ танилцуулгын талаар гаднын хэвлэлүүд “...Монголд гарсан “том асуудал”-ын дараа тус группын ашиг 62 хувиар буурлаа” хэмээн мэдээлж байна. Хэвлэлүүд “…Трафигура” групп Монгол дахь газрын тосны бизнест ажилчдынхаа буруутай үйлдлээс болж 1.1 тэрбум ам.долларын хохирол амссанаас болж тул ашиг нь огцом буурчээ. 2024 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 62 хувиар буурсан явдал болов. Энэ нь тус группын хувьд сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ. Монголд ингэж 1.1 тэрбум ам.доллар алдсан нь “Трафигура”-гийн одоогийн гүйцэтгэх захирал Жереми Уэйрийг ажиллах хугацаагаа таагүй байдлаар дуусгахад хүрлээ” гэж бичиж байна.

Учир нь Жереми Уэйрийн “Трафигура” группын гүйцэтгэх захирлаар ажиллах энэ сарын 31-нээр дуусна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ричард Холтум энэ албан тушаалд ажиллана. 

Ер нь бол “Трафигура” ийм таагүй үйл явдлуудад энэ 2024 онд хангалттай нэрвэгдлээ. Бразил дахь авлигын хэргээр АНУ-ын шүүхэд буруугаа хүлээсэн.  Швейцарьт авлигын хэргээр шүүгдэж байна. Дээрээс нь Монгол… Эдгээр “давхар цохилт”-уудыг дараалан авав. Гэтэл ийм байдалтай “Трафигура” байтугай үйл ажиллагаа нь хэвийн томоохон компаниуд ч ирэх жилүүдэд тосож болзошгүй байгаа геополитик, макро эдийн засгийн гэнэтийн сорилтуудаас болгоомжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 243 (7487)

 

Нямаа
Б.Пүрэвдоржийн үнэн нүүр царай: https://www.facebook.com/watch/?v=1242364350193513&rdid=QNg1TbLam9wNSaMK
Нямаа
Б.Пүрэвдоржийн үнэн нүүр царай: https://www.facebook.com/watch/?v=1242364350193513&rdid=QNg1TbLam9wNSaMK
Нямаа
https://www.facebook.com/watch/?v=1242364350193513&rdid=QNg1TbLam9wNSaMK
Boogii
Zuuni medee iim bolchih gej uruvdmuur um
Amaraa
Нийт орлогынх нь 0.2% хүрэхгүй орлогоо Монголын жижиг зах зээлээс бүрдүүлдэг Трафигура групп нийт ашгийнхаа 62% г Монголоос хийдэг л гэж бичжээ ...ядарсан улсдаа гадаадынхантай нийлж ийм инээдтэй ядарсан хар пиар хийдэг хэвлэл байх гэж...
Болдэрдэнэ
Маш сайн аудиттай компанитай жижиг зах зээл дээр 1 100 000 000 доллар алдах ямарч боломжгүй шүү дээ. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 5 тэрбум ч хүрэхгүй шүү дээ. баримжаатай мэдээ орчуулаачээ
Suldee
Монголын нэфьт бүтээгдэхүүний нэг жилийн худалдан авалт нь 1 тэрбум доллар хүрэхгүй шд. Тэгээд яаж 1.1 тб доллар луйвардахын бол ....сэтгүүлч нар бас жаахан юм уншмаар юм. Гадныхан бол манайханд яг тааруулж мэдээний агуулга шидээд байна даа
Баттулга
Трафигураг булаацалдаад нэгнийгээ л харлуулж байгаа хэрэг байна лээ шүү дээ. https://www.facebook.com/story.php?story_fbid=1073183554833919&id=100064268524368&rdid=R0lbqNAoRoqFFpA2#
Цандат
Өдөр бүр нэг юмаа бичих юм ккк
Төмөрөө төлбөртэй хуцахаа болиочээ, хахдаггүй юмуу чи
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17