С.Бямбацогт: Ерөнхийлөгч утааны асуудалд уялдаа холбоотой ажиллахыг анхаарууллаа

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /12.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр " Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Сайд нар, УИХ-ын дарга болон гишүүд, намын бүлгийн дарга нарыг дуудаж агаарын бохирдлын асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тэр үеийг бас ярьж байна. Хүн болгон энэ асуудалд анхаарч, түүхий нүүрс түлэхээ больж, станц зуухуудын шүүлтүүрийг сольж байсан. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан. Үндэсний хороог байгуулж, уулан дээрээс дурандаад, айлуудыг юу түлж байгааг нь хянадаг байсан. Түүхий нүүрс, моторын том даавуунд шингээж шатааж байна уу, дугуй шатааж байна уу гэдгийг хянаж, хариуцлага тооцож байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулбал утааны асуудлыг шийдэх боломж байгаа шүү дээ. Өмнө нь болж байсан ажлыг хоёр дахин бууруулаач. Цаашлаад  гал түлэхгүй байх чиглэлд инженерийн байгууламж барих тал дээр утаанд онцгой анхаараач ээ. Яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Агаар орчны хяналтыг сайжруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад  өмнөхөөсөө дордож байгаа нь та бүхний ажилтай холбоотой байна гэсэн. Цагдаа, тагнуулын байгууллагад оролцож, хариуцлага хүлээлгэх чиглэл өгсөн. Өмнө нь 2020, 2021 онд агаарын бохирдол буур, олон хөрөнгө зарсан. Энэ бүхэнд анхаарч та бүхэн сайн ажиллахгүй байна гэсэн. Угаар мэдрэгч сайжруулах асуудлыг ярьсан. Гэхдээ зуух тараах асуудлыг яриагүй. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн чийглэг 16-17 хувьтай байгаа гэнэ. Уг нь стандартаараа таван хувьтай байх ёстой юм байна. Хариуцсан салбарын сайд, дарга, УОК, Шахмал түлшний үйлдвэрийн ажилтнууд хариуцлагатай ажиллаж, тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17