Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлэг барих асуудлаар захирамж гаргажээ

2024-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ХСҮТ-ийн II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлахаар болсон байна.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар "Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий ХСҮТ-II эмнэлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, холбогдох албаныхан ажиллана. 

Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэхээс гадна эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ, сургалтын цогцолбор төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ.  Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо буюу Баянголын аманд 95308 ам метр талбай бүхий цогцолбор төв байгуулна. 2025 оны төсөвт тус төвийн дэд бүтцийн хөрөнгийг суулгасан" гэв.

 Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Олон улсын түвшинд хүрсэн, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд энэ эмнэлгийн зорилго оршиж байгаа юм. Эмнэлгийг барьж байгуулахад 4-5 жил шаардлагатай гэж харж байгаа. Энэ хугацаанд ХСҮТ-ийн барилгыг өргөтгөх, тусламж үйлчилгээг өргөтгөх, эмнэлгийн ачааллыг бууруулахад анхаарч ажиллана" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17