УРИАЛГА

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, сайд, дарга нар болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт гурван асуудлыг тавьж, Монгол улсын нийт ард түмэнтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлэх УРИАЛГА.

2024.12.04

Нэгдүгээрт; Дархан цаазат Богд уулаа нүхлэхийн тулд ингэж их өр зээл тавьж 1.4 тэрбум ам. доллар үрэх нь зөв үү??? Монгол улсад ямар өргөн уудам газар нутаг байхгүй гэх биш дээ; Газар нутаг багатай улс орнууд шиг заавал Дархан цаазат Богд уулаа нүхэлж асар их өр зээл тавьж, мөнгө үрж дархан цаазат Богд уулаа нүхлэх зайлшгүй шаардлага байгаа юу ...???... !!!

1.Үүнийхээ оронд Налайхын замыг дахин өргөтгөж, нэг талдаа 3-4 эгнээ болгож, Налайхаас цааших замыг сайжруулан 3-4 эгнээ болгож тавиад, Богд уулынхаа зүүн өвөрт очуулбал яасан юм бэ?

Тэр их өр зээлээсээ үлдсэн доллараар нь Богд уулынхаа өвөрт; Ус, дулаан, цахилгааныг нь шийдвэрлээд  Орон сууц,эмнэлэг, сургууль,цэцэрлэг, дэлгүүр мухлаг, үйлдвэр, үйлчилгээний газрууд барьвал; Түүнийг чинь харин нэг хэсэг айл өрх,хүмүүс, машин тэрэг дагаад очиж, нөгөө түгжээ таглаа, утаа чинь багасах юм биш үү???

Энэ чинь арай илүү үр дүнтэй, үлдэцтэй юм биш үү???

Зөвхөн 1.4 тэрбум ам.доллараар Дархан цаазат Богд уулаа нүхэлчихээд, дараа нь дахиад хаанахын ямар гээч  хэдэн тэрбум доллараар Богд уулынхаа өвөрт хот байгуулах вэ??? Ингэж сэтгэлийн хөөрлөөр 20 минутын асуудлыг шийдэх нь хир оновчтой зөв шийдвэр вэ…???...!!!

Тэр хязгааргүй их өр зээлийг дараа нь  хэзээ,хэн, юугаар,яаж төлөх төлөвлөгөө, тооцоо байгаа вэ???

2. Одоогийн байдлаар; Богд уулын баруун талаар асар их өр зээлээр тавьсан Хурдны засмал замаар Богд уулынхаа баруун өвөрт нь Чингис хаан нисэх онгоцны буудалд очиж байна...

Ингээд энэ их өр зээлээр Богд уулынхаа 2 талаар нь тойруулж тавьсан нэг талдаа 3-4 эгнээ өргөн өргөн авто замаар Дархан цаазат богд уулынхаа өвөрт 20 минут яваад уулзацгааж болохгүй юу...???  Буцаад 20 минут яваад УБ хотдоо ирье л дээ...???...!!!   Болохгүй юу...???...!!! Төр, засаг, Сайд, дарга нар минь эээ...???...!!!  

Дархан цаазат Богд уулаа нүхлэж зам тавих асуудлаар УИХ дээр сонсгол, хэлэлцүүлэг явуулах ч юм уу, эсвэл Ард түмнээр хэлэлцүүлж, санал авах ... ??? Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй ... ???

Хамтарсан засгийн газар байгуулсан дээрээ Тулга тойрсон биш, Богд уулаа нүхэлсэн биш, Улс орныхоо хөгжлийг тэлсэн, өнөөдрийг биш, маргаашийг харсан Мера төслүүдийг хийж, хэрэгжүүлэхийг УРИАЛЬЯ.

Хоёрдугаарт; Дархан цаазат Богд уулаа нүхлэх тэр их өр зээлийн мөнгөөрөө; Одоогоор Стратеги төлөвлөгөө, ТЭЗҮ хийгээд байгаа шинэ Хархорин хот руугаа Хурдны галт тэрэгний зам тавиад, Хурдан галт тэргээрээ түгжээт УБ хотынхоо нэг хэсгийг тийш нь нүүлгэчихэж болохгүй юу...???...!!!

Энэ нь Дархан цаазтай Богд уулаа нүхлэхээс хэдэн 10 дахин илүү ирээдүйн үр ашигтай хувилбар биш юмуу ...???... !!!

Гуравдугаарт; Налайх руу салдаг замаас - Дархан руу салдаг зам хүртэл 34 км хурдны замыг, Туул голын хойт эргээр тавих асуудал яригдаж байна.

Энэ нь хир оновчтой вэ...??? Туул голын эрэгт тулгаад тулгаад, ямарч төлөвлөлтгүй, машин явах байтугай, хөл гишгэх зайгүй болтол нь авлигын Орон сууцнууд барьчихсан.

Түүний хаагуур нь, яаж Хурдны өргөн авто зам тавих юм бэ...???...!!! Туул голоо хаших уу??? Газраас дээш өндөр тулгууртай хурдны зам тавьлаа ч гэсэн хир үр ашигтай зам бэ???

Энэ хурдны замаар зөвхөн Налайхын хүмүүс л Дархан хот руу явах юм уу...??? Яармаг руу болон түгжээт УБ хот руугаа яаж холбогдох юм бол...???...!!! 

Түгжээтэй УБ хотын машинууд энэ зам руу хаанаас, яаж,орж,хурдлах юм бол...???.!!!  Энэ зөв асуудал юм болов уу...???...!!!  Хир үр ашигтай 20 минут Хурдлах зам юм бол...???...!!! Эрхэм сайд, дарга нар минь...???...!!! 

Үүнийхээ оронд;  Түгжээт УБ хотоосоо баруун тийш; хуучин Баянцогт сум байршиж байсан тэр сайхан тал хөндий рүү нэг талдаа 3-4 эгнээтэй өргөн засмал зам тавьчихаад тэнд; Ус, дулаан цахилгааны асуудлыг нь шийдвэрлээд Орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дэлгүүр мухлаг, үйлдвэр, үйлчилгээний газрууд олноор байгуулчихвал,нэг хэсэг айл өрх,хүмүүс, машин тэрэг Түгжээ, Утаанаасаа холдоод тэнд яваад оччих юм биш үү...???...!!!  Сайд,дарга нар минь...???...!!!

Энэ нь арай үлдэцтэй, үр ашигтай биш үү…???...!!!

Өргөн уудам газар нутагтаа

Тарж нутагла

Эзэнгүй газар чинь

Эзэн суух харийнхан олширно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,

Монгол улсын Хөдөлмөрийн баатар,

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Лодонгийн Түдэв

 

Дөрөвдүгээрт; Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хамтарсан Засгийн газраас улс, эх орныхоо хөгжил, эдийн засаг, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, сайжруулахын төлөө дэвшүүлсэн үр ашигтай зорилтууд, Мега төслүүдийн ихэнхийг нь ард түмэн дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.  

Гадаадаас асар их өр зээл аваад байгааг чинь бүгдийг нь буруутгаж байгаа юм биш ээ.Хамгийн гол нь гадаадаас авч байгаа тэр их өр зээл нь Улс орны Эдийн засгийг сайжруулан тэлсэн, ирээдүйд үр ашигаа өгөх,ажлын байр нэмэгдэж,ард түмний амьдрал дээшлэсэн байхад л чиглэгдсэн байх ёстой гэж л бид нар үзэж байгаа юм.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, сайд, дарга нар болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар та нартаа дээрх 3 асуудлыг тавьж, Монгол улсын нийт ард түмэнтэйгээ санал, бодолоо хуваалцах хэлэлцүүлэг өрнүүлэх эсвэл бидний саналыг судлан үзэж санал солилцох энэхүү Уриалгыг гаргаж байна.

Анхааруулга:

1-рт: Монгол улсын гадаад өр зээл өнөөдрийн байдлаар 35.6 тэрбум ам. доллар, Улсын жилийн төсвийн орлого 33,5 их наяд төгрөг буюу 9,8 тэрбум ам.доллар, Улсын жилийн төсвийн зардал 33,5 их наяд төгрөг буюу 9,8 тэрбум ам.доллар байна. Тэгвэл Монгол банк дахь Улсын гадаад валютын нөөцийн сан 4,9 тэрбум ам.доллар байна.

Монгол улсын гадаад валютын нөөцийн сан нь: Улсын гадаад өр, зээлээсээ 7.3 дахин бага, Улсын төсвийн жилийн орлогоос 2 дахин бага байна. Энэ харьцаануудаас нэг юм бодогдох биш үү ... ???

2-рт: Алаг дэлхийн уур амьсгал, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж дэлхийн улс орон бүр нүүрс түлэх, түүний утаанаас татгалзаж байна.

Тэгвэл манай Монгол улс одоогийн байдлаар ганцхан нүүрсний орлогоор Улсын төсвийн орлогоо бараг бүрдүүлж байгаа улс, эх орон хэдэн жил ингэж явах вэ...???...!!!

Тэгэхээр улсынхаа энэ их өр зээлийг одоо, маргааш, хойч үе маань юугаар, яаж, төлж барагдуулж, яаж сайн сайхан амьдарцгаах вэ ... ???

Эмгэнэлт явдал болох вий ... ??? ... !!!

1.Эзэн Чингис, эцэг өвгөд, элбэрэлт ээжүүдийнхээ ...

Шүлсээрээ унд хийж,

Шүдний махаараа хоол хийж

Бүлээн цусаа урсгаж

Халуун амиа алдаж та бидэнд үлдээсэн энэ сайхан эх орны газар нутгаасаа тасдаж өгч, энэ их өр зээлээ дарах уу...???... !!!

2.Газар нутгаа өр зээлэнд тасдаж өгснөөр:

Түм түмэн ард минь баахан эрлийз үр хүүхдүүдтэй болж, Монгол үндэстэн устаж үгүй болох уу...???...!!!

3.Улс эх орон нь өр зээлэнд орж, эх орныхоо газар нутгаасаа тасдаж өгсөн гашуун сургамж, эмгэнэлт улс орон байдгийг санагтун ... !!!

Та, бидний, үр хүүхдүүд, хойч үеийн минь ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай.

 

Асуулт тавьж, Уриалга гаргасан:

Бөөхүүгийн Осоргарав

“Грант Торнтон аудит” ХХК-ийн

 Ерөнхий захирал

 Монгол улсын “Гавьяат эдийн засагч”

Ddavaa
Urialgiig demjij baina Hongiloor davhij chaddag ( Irged) joloochtoi bolohod 100 jil shaardagdana Duujin teevriin Manzshiriin amigo Zaisantai holboj tavibal ashigtai bolov uu Nalaihhurdnii zamiin Shine nisehiinhtei holbood Bas kuveitiin amtai 6 egnee hurdnii zamaar holbovol 20 min bish ch 25 minuutiin hot bolno baih daa
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 19 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17