Гутайн даваанд үүссэн  асуудлаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ

2018-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Гутайн даваанд уул уурхайн зөвшөөрөлтэй Канадын  “Meritus Minerals” компани байгаль орчинд хохирол учруулж,  бэлчээр нутаг сүйдсэн гэсэн мэдээлэл байнга гарч ирсэн. Тэгвэл  Хэнтий аймгийн Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын малчид, иргэд энэ талаар байр сууриа илэрхийлэхээр  нийслэлд хүрэлцэн иржээ. Нутгийн иргэдийн “Онон голоо хамгаалъя” ТББ-аас өнөөдөр 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  хэвлэлийн хурал хийхээр  олон нийтэд зарласан ч  түр хойшлууллаа.  Хэвлэлийн хурал маргааш 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д болно. Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой, язгуурын монголчуудын  болоод  төрт улсын гал голомтод  болсон Онон мөрний сав газар цаг мөнхөд ариун дагшин байх учиртай. Иймд хэвлэл, мэдээллийнхнийг өргөнөөр оролцуулах үүднээс, нөгөө талаар цаг үеийн үйл явдалтай давхцсан учраас  хэвлэлийн хурлыг ийнхүү түр хойшлуулсан болно.  Нутагтаа амьдарч буй уугуул иргэд нийслэлийг зорьж ирсэн учраас газар дээр нь юу болоод байгаа талаарх бодит мэдээллийг та бүхэн авах боломжтой юм. Хэвлэлийн хуралд нутгийн иргэдээс гадна  Монгол Улсын зөвлөх  геологич  Д.Эрдэнэбаатар, газар шороогоо хамгаалах “Гал нэгдэл”-ийн тэргүүн Я.Хундаганай нар оролцож мэргэжлийн талаас судалгаа, тайлбарыг хүргэх юм. Эх сурвалж: polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

саяхан
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 12 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 22 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 22 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 41 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

20 цаг 58 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 52 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин