“Сүхбаатарын Эрдэнэцагаан сум элэг эмтрэм байдалд байна”

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Олдох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг уул уурхайн хайгуулын болон ашиглалтын 33 линцензэд эзлэгдэж, байгаль орчин доройтсоноос мал, амьтан байтугай иргэд нь амьдрах аргагүй болж байгаа талаар  “Зууны мэдээ” сонин өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн билээ. Тухайн үед сум, орон нутгийн  удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсдоггүй, уул уурхайнханы нөлөөнд орсон, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан намынхаа гишүүдтэй уулзчихаад явчихдгаас малчдын амьдрал, нөхцөл байдлыг тоодоггүй гэсэн шүүмжлэлийг эрдэнэцагаанчууд хэлж байв. Энэ байдал даамжирч, арга мухардсан нутгийн иргэд, малчид “Босоо Хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынханд ханджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаан сарын хугацаанд нутгийн иргэд  байгаль орчны газар, мэргэжлийн хяналт, орон нутгийнхаа  шат шатны удирдлагад хандаад тусыг эс олсон учир ийнхүү ТББ-уудаас тусламж хүсчээ. “Босоо Хөх Монгол” НҮТББ энэ сарын 5-6-нд  иргэдийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан тухайгаа “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлаж  мэдээллээ. “Босоо Хөх Монгол” НҮТББ-ынхан Эрдэнэцагаан  сумын III багийн нутаг оршдог тахилгат Баянцагаан хайрхны ард Хамар булаг гэдэг газарт жонш олборлож байсан  “АДАЭ” хэмээх Хятадын хөрөнгө оруулалттай компани болон хайгуулын өрөмдлөг хийж байсан хоёр ч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг  зогсоосон. Тухайн газрууд эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг хэлллээ. “АДАЭ” компани нь  багийн иргэд нийтийн саналыг аваагүй, хурлыг хууль бусаар зохион байгуулсан, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил өмнө нь илэрч байсан юм. Тус ТББ-ынхан үүний дараа Эрдэнэцагаан сумын  VII багийн нутаг Тарган талд  газрын тос олборлох бэлтгэлээ хангаж буй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Макс  Ойл” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.Энэ хавийн газар нь  бүхэлдээ хилийн хориотой бүс бөгөөд дархан цаазат газар, дээр нь  “Улаан ном”-д орсон хар сүүлт, халиун буга болон зээр гөрөөсний идээшсэн нутаг. Эртнээс нааш цас зудтай цаг хүндэрсэн үед нутгийн малчид тийшээ орж хүн, мал эсэн мэнд өвөлждөг  байсан газар юм. Гэтэл  тус газрыг   “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн  Ар булагийн 29 дүгээр талбай хэмээн нэрлэж, БНХАУ-ын “Датун” ХХК хайгуул, өрөмдлөгийн  үйл ажиллагаа явуулж буй юм. Эх орны өмнөд хилийн бүст  ийнхүү хайгуул, ашиглалтын ажил явагдаж,  хилийн тор зарим хэсгээрээ тасарсан  байдалтай тухайн  газарт өрөмдлөг явуулж байна. Иймд  улс орны аюулгүй байдал, төрөлх нутагтаа заяагдмал эрхээ эдэлж чадахгүйд хүрч, хүн ард нь мал амьтан, өвс ургамал, газар нутагтайгаа сүйрлийн ирмэгт элэг эмтрэм байдалд очоод буйг ҮАБЗ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад уламжилж, шаардлага хүргүүлнэ гэлээ.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

9 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 21 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 31 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 31 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 51 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 7 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 1 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин