Хохирогчид 12 жилийн дараа УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ

2018-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
2000-2004 оны хооронд МАН төр барьж байхдаа Хадгаламж зээлийн хоршоодыг олноор нь татан буулгасан байдаг. 2006 онд нэгэн зэрэг дампуурсан нэрээр мэдээлэл тарааж, 64 тэрбумаар үнэлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, ашигт малтмалын лицензүүдийг хураан авч, эздүүдийг шоронд хийжээ. Тэгвэл 12 жилийн дараа Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид дахин нэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдол шаардлага хүргүүллээ. Шаардлагад “Тухайн үед хадгаламж эзэмшигч 8000 гаруй хүний шударга хөдөлмөрөөрөө олж, хуримтлуулсан 72 тэрбум гаруй төгрөг хаана байна вэ. Энэ бол төрийн оролцоотой аймшигт дээрмийн халдлага байсан. Үүнээс үүдэлтэй олон гэр бүл салж, гадаадад амьдарч байгаа үр хүүхдийнхээ мөнгийг дээрэмдүүлсэн эцэг эх тэднийхээ өмнө буруутай мэтээр амьдарч ирлээ. Харамсалтай нь төр үүнийхээ төлөө зовж, хохирсон иргэдээсээ уучлал гуйгаагүйгээр үл барам УИХ-аас 2007, 2014 онуудад “Эргэн төлөгдөх нөхцөлтэй” хуулийг баталж, байсан боловч хуулийн хэрэгжилт муу байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй байна” гэжээ. Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Одоогийн байдлаар 1734 иргэн хохирлоо барагдуулж дууссан байна. Цаана нь 6000 гаруй хүний хохирлыг хэзээ барагдуулах вэ. Тухайн үед М.Энхболд та намын дарга Ерөнхий сайд байсан. Үүсээд байсан нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэн яаралтай зөв арга хэмжээ авахгүй намын нэр хүнд, өөрийн эрх мэдлээ хамгаалан үлдэх атгаг санаа өвөрлөсний улмаас олон мянган иргэд өнөөг хүртэл хохирсоор байна. Төр засаг өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэн, олон жилийн өмнө ард иргэдээ хомроглон зовлонд учруулсан гэм нүглийнхээ хариуцлагыг хүлээн зөвшөөрч, нэн даруй огцорохыг шаардаж байна” гэсэн юм. Эх сурвалж: polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

13 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 25 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 35 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 35 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 54 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 11 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 5 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин