Я.Бадмаа: Цэнгээний газрууд 03:00 цаг хүртэл ажиллана

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шөнийн цэнгээний газруудад иргэд цугларч тоглолт үздэг. Энэ үеэр үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн  Я.Бадмаагаас тодрууллаа.

-Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх үйлчилгээний газрууд ямар цагийн хуваариар ажиллах бэ?

-Байнгын үйл ажиллагаатай шөнийн цэнгээний газар, ресторан, пабууд пүрэв, баасан, бямба гаригуудад 00:00 цагаас 03:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ иргэдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Угаасаа Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамж байдаг.  21 нас хүрээгүй хүүхэд залуус согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хөлбөмбөгийн тоглолт үзүүлэх үйлчилгээний газруудаар үйлчлүүлж болно.

-Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж, ямар арга хэмжээ авах вэ?

-Хуулийн дагуу Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллана. Шалгалтаар 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаж удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар хамтран санал гаргаж  тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг манай байгууллагад тавьдаг. Тус саналыг зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийддэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

12 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

12 цаг 18 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

16 цаг 49 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

17 цаг 19 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

17 цаг 54 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

21 цаг 5 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

21 цаг 15 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

21 цаг 15 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин