“Заг сумын түүх дурсгалын олдворуудыг хууль бусаар малтаж байна” гэв

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ТУЛГА Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандаж хэвлэлийн хурал зарлалаа. Учир нь 2017 оны тавдугаар сард Заг суманд Түүх, архелогийн хүрээлэнгийн Эрдэнэ-Очир эрдэмтнээр ахлуулсан баг очиж, архелогийн хайгуул хийсэн байдаг. Хуулинд зааснаар архелогийн хүрээлэн малтлага хийж түүхийн ямар, үнэт өв, дурсгал байна вэ гэдгийг тоолох ёстой аж. Гэвч тус хүрээлэнгийнхэн тайлангийн материалаа Улсын бүртгэл мэдээллийн санд төвлөрүүлээгүй, БСШУСЯ-ын соёлын өв хариуцсан мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй. Үүнийг “Централ эшиа майнинг” компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шинжлэх ухааны байгууллагатай хуйвалдаж, нүүлгэн шилжүүлсэн нь хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм байна. Дараагийн асуудал нь 2017 оны тавдугаар сард МУИС-ийн эрдэмтэн Батсайханаар ахлуулж, Заг суманд малтлага хийж, соёлын үнэт өв болсон дурсгалуудыг малтаж, нүүлгэн шилжүүлсэн. Үүнийгээ өөрсдөө авран хамгаалдаг гэж тайлбарладаг. Гэвч мэргэжлийн байгууллага хэдэн тооны түүхийн дурсгалыг малтаж авсан тухай ямар ч мэдээлэлгүй байна. “Централ эшиа майнинг” компанийн газар нутагт байх эдгээр түүхийн дурсгалыг  хоёр эрдэмтнээр дамжуулж, хууль бусаар авч буйг Заг сумын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа мэдээлсэн юм. “Монгол Улсын Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газар, хариуцсан яам нь уул уурхайн эрх олгохдоо энэ газар ямар түүх дурсгалын эд зүйлс хадгалагдаж байгааг эхлээд судалдаг болмоор байна. Үүнд хариуцлагатай ханддаг болох хэрэгтэй” гэж Заг сумын иргэн, Заг хөдөлгөөний иргэн Алтантуяа онцолж байв. Тиймээс түүх дурсгалын ховор олдворуудыг хууль бусаар ухаж буй яамандаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч байна гэв. Эх сурвалж: www.polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

12 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 24 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 34 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 34 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 53 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 10 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 4 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин