ЖДҮХС-аас зээл авсан төрийн түшээдийг эсэргүүцэж жагсана

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА ЖДҮХС-аас өндөр хэмжээний зээл авсан төрийн өндөрлөгүүд ямар нэг хариуцлага хүлээхгүй байх хуулийн цоорхой байна, зээлээ төлөхгүй байх нөхцөл бүрдлээ гэсэн мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж эхэлсэнтэй холбогдуулж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийлээ. Тэд энэ төрийн түшээд ч хуулийн хүрээнд байх ёстой. Эрх мэдлээ ашиглаж, их хэмжээний зээл авсан нь нь ЖДҮ-ийн цаашдын хөгжилд дайсагнасан үйл явдал болж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тиймээс энэ сарын 25-нд 12:00-16:00 цагийн хооронд жагсаал цуглаан хийх хуулийн дагуу жагсаал зохион байгуулах болсноо Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Т.Батдэлгэр мэдэгдлээ. Жагсаалд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна. Жагсаал хийх мэдээлэлтэй холбоотойгоор тус сангаас байгууллагууд руу таван шаардлага бүхий бичиг явуулжээ. Үүнд “ Нэгдүгээрт албан тушаалын давуу байдлаа ашиглаж ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардах. Хоёрдугаарт УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтангууд мэдээллийн давуу байдлаа ашиглаж, ЖДҮХС-аас авсан зээлийг буцаан яаралтай төлүүлэх. Гуравдугаарт сангийн яамнаас ЖДҮХС-нд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд яаралтай танилцуулах. Дөрөвдүгээрт ЖДҮХС-аас олгож буй зээл, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, шилэн болгохыг шаардах. Тавдугаарт одоо УИХ-дээр хэлэлцэж байгаа ЖДҮ-ийг дэмжих хууль, татварын хууль, орлогын албан татварын хууль, бараа бүтээгдэхүүн худалдан авах хууль зэрэг баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага тулгараад байна” гэж шаарджээ. Эх сурвалж: www.polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

8 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 20 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 30 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 30 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 50 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 7 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 0 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин