Н.Энхтүвшин: ЖДҮХС-гаас зээл авах гэсэн биш орох оронгүй болчихлоо

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Өвөрхангай, Архангай аймаг болон Баянгол, Багануур дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Архангай аймгийн “Жижиг, дунд бизнесийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Батбаасан “Манай аймгаас нийт 45 төслийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн. Эдгээр төсөл нийлээд 850 сая төгрөгийн санхүүжилт хүссэн юм. Гэвч нэг нь ч санхүүжилт авч чадаагүй. Гэтэл ганцхан компанид тэрбумаар нь өгсөнд харамсалтай байна” гэв. Хэрэв тэдгээр төсөл дэмжигдэн урт хугацаатай, бага хүүтэй зээл авч чадсан бол дор хаяж 300-350 ажлын байр бий болох байжээ. Орон нутагт ажлын байр хомс байгаа энэ үед хамгийн бодитой дэмжлэг болох байсныг ч тэрээр хэлэв. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зарцуулах хөрөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсанд нь харамсч буйгаа илэрхийлсэн юм. ЖДҮХС-гийн зээлийг зориулалтын бусаар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын нэр бүхий гишүүд авсан талаар мэдээлэл гарах болсон. Тухайлбал, нэр бүхий УИХ-ын гишүүд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшдэг хувийн компаниудын нэр дээр тус сангаас их хэмжээний зээл авчээ. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ түтгэлзэж хууль хяналтын байгууллагад шалгуулахыг шаардаж буй аж. Ингэхдээ толгой бөхийн ёслохыг хариуцлага хүлээсэн гэж үзэхгүй гэдгээ хурлыг зохион байгуулагчид онцолсон юм. Архангай аймгийн “Наймган тал Дэйри” компанийн захирал Б.Лхагважав “ЖДҮХС-д хоёр удаа төсөл бичиж оруулсан. Гэхдээ зээлд хамрагдаж чадаагүй. Барьцаа хөрөнгө хүрэхгүй байна, бичиг баримт дутуу гэх аар саархан шалтаг тоочсон албан бичиг ирүүлдэг. Гэвч бодит байдал дээр жижиг, дундынхны хүргүүлсэн төслийг сөхөж ч хардаггүй юм байна гэж ойлгодож байна” хэмээв. Тэрээр аймагтаа сүү, цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг ажээ. Үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдаж чадаагүй ч ажлын байраа хадгалж үлдэх, бизнесээ тогтвортой явуулахын тулд банкнаас зээл авчээ. Хэдийгээр энэ нь тухайн бизнес эрхлэгчид хамааралтай мэт боловч улсын эдийн засаг болон үйлдвэрлэлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ЖДҮХС-гийн зээлийг зорилтот бүлэгт нь олгоогүйн гороор бизнес эрхлэгчид хохирч буйг хурал зохион байгуулагчид тодотгов. Тодруулбал, Багануур дүүргийн иргэн “Саран сондор” компанийн захирал Н.Энхтүвшин “Дүүргийн Тамгын газрын дэмжлэгээр ЖДҮХС-гийн зээлд хамрагдах боломж олдсон. Би үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх зорилгоор 150 сая төгрөгийн санхүүжилт хүсч төсөл бичсэн юм. Гэтэл дүүргийн Тамгын газрын мэргэжилтэн Н.Отгонбаяр “Таны төсөл дэмжигдэх боллоо. Хамтын дансанд зээлийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээтэй мөнгө байршуулах хэрэгтэй” гэснээс үүдэн үйлдвэрээ хааж, орох оронгүй болчихлоо” гэлээ. Хамтын дансанд мөнгө байршуулах болсон шалтгаан нь Тамгын газрын дэмжлэгтэйгээр орж байгаа үйлдвэрүүдийн зээлийн эргэн төлөлт муу байгаа учраас барьцаа болгох учиртайг тухайн мэргэжилтэн тайлбарлажээ. Удлаа гэхэд 14 хоногийн дотор зээл нь дансанд орно гэсэн учраас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авсан байна. Энэ мэт ЖДҮХС-гаас зээл авах боломжтой гэх итгэл тээн хохирсон олон бизнес эрхлэгч байгааг ч тэд онцолж байлаа. Хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид Засгийн газрын тэргүүн болон холбогдох УИХ-ын гишүүдэд албан шаардлага хүргүүлж байгаа ажээ. Шаардлагад “...гишүүн та ёс зүйн дүрмээр баримталвал зохих зарчмыг умартаж ёс зүйн зөрчлөөс гадна гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй үйлдэлд хардагдаж байгаа учир УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээсээ түтгэлзэж хууль хяналтын байгууллагад шалгуулан ард түмнийхээ эргэлзээг тайлж шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн төрийн хүний ёс зүйтэй үйлдлийг ард түмэн, сонгогч олондоо харуулна уу...” гэжээ. Шаардлагын хариуг энэ сарын 18-ны дотор өгнө үү гэсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

11 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 23 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 33 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 33 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 52 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 9 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 3 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин