ҮМТ: Сайд асан П.Сэргэлэнг АТГ-т шалгуулахаар гомдол гаргажээ

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-тай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бухимдуулсан асуудал нь сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа түр журамтай холбоотой гэж тэд үзэж байна. Тиймээс уг журмыг баталсан ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзээд АТГ-т шалгуулахаар гомдол гаргаснаа мэдээллээ. Мөн сангийн төсөл сонгон шалгаруулах хороог ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байгааг шалгуулна гэлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалтад 1000 гаруй төсөл бүртгүүлснээс 400 орчим нь тэнцэж, түүнээс 134-т нь зээл олгосон байна. Харин төсөл сонгон шалгаруулах нэрээр ирээдүйтэй төслүүдийг хуулбарлаж, хулгайлах явдал гарч байгааг холбооны зүгээс мэдэгдэж цагдаагийн байгууллагад хандана гэв. Хэвлэлийн бага хуралд зээл хүсээд авч чадаагүй компаниудын төлөөлөл оролцов. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” компани 2015 оноос хойш гурван удаа сонгон шалгаруулалтд оролцсон ч авч чадаагүй байна. Тус компани хаягдал дугуйг буталж хавтан үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд найман сая орчим дугуйг эко аргаар ашиглажээ. Мөн шорлогны нүүрс үйлдвэрлэдэг “MCPT” компани хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлж чадвал бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргах санал иржээ. Харин зээл авахаар хөөцөлдсөн ч чадаагүй учир энэ боломжоо алдсан талаар захирал Ч.Пүрэв ярив. Тус компани хэрэв хүчин чадлаа нэмэгдүүлвэл одоогийн 27 ажилчнаа 90 хүргэх боломжтой аж. Эх сурвалж: www.polit.mn
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 20 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 20 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 39 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

20 цаг 56 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 50 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Уржигдар 06 цаг 00 мин