ҮМТ: Хоёрдмол удирдлагаас болж ажилчид хохирч байна гэв

2018-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж эрчим хүчний салбарын хоёрдмол удирдлагаас болж салбарын ажилчид хохирч байна гэж мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хоорондын удирдлагын эрх мэдээлэл хуваагджээ. Эрчим хүчний яамыг төлөөлж хуулийн дагуу салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай салбарын ажилчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр байгуулж ажилладаг. Гэтэл ТӨБЗГ нь тус салбарын компаниудын бизнес төлөвлөгөөг батлахдаа яамтай байгуулсан хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байна. Жишээ нь Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрт ажилтнуудын цалинг 2018 онд 10 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. ТӨБЗГ хөрөнгийн эх үүсвэрийг баталж өгөөгүйгээс Эрчим хүчний салбарын 34 компанийн 12 нь цалингаа нэмэгдүүлж чадахгүй байна гэв. Мөн тус салбарт 2013 оноос хойш 13 хүн ажлаа хийж байхдаа амиа алджээ. Ажилтнуудын амь эрсдэх болон мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаа нь удирдлагын тогтолцоо, техник технологийн хуучрал, ажлын байрны орчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг хэлэв. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь тус салбарт гарсан аваар саатлыг дахин гаргахгүй байх талаар анхаарал хандуулж, ТӨБЗГ-т буруу албан тушаалтнуудад арга хэмжээ тооцохыг хүссэн боловч ДЦС-4, ДҮТ-ийн удирдлагыг өөрчлөөд л зогссон. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”удаа дараа аваар гаргасан байхад хариуцлага тооцохгүй байна гэж мэдээллээ. Тухайлбал, ДЦС-4, ДЦС-3 станцуудад 2018 оны есдүгээр сард 0 зогсолт хийсэн. Сүүлийн жилүүдэд тус компани 10 гаруй удаагийн 1-р зэргийн саатал, аваар, 56 гэмтэл гаргасан байхад удирдлагуудад нь хариуцлага тооцохгүй байсаар байгаа нь энэ салбарт удирдлагын тогтолцоо ямар байгааг харуулж байна гэв. Эх сурвалж: www.polit.mn 
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

9 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 21 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 31 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 31 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 51 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 7 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 1 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин