ҮМТ: Цагдаа амиа алдсан асуудлаар Х.Бат-Ялалт мэдэгдэл хийлээ

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт Үндэсний мэдээллийн төвд олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр юуны өмнө цагдаагийн албан хаагч амиа алдсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт өөрийг нь буруутгаж, гүтгэж байгаад хариулт өгөх гэж энэхүү хэвлэлийн хурлыг зарласан гэв. Булган аймгийн хэсгийн төлөөлөгч ослоор амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага тус аймагт очиж байцаагдаж байгаа иргэний эрхийг хамгаалахаар ажиллаж, улмаар бичлэг хийн олон нийтийн сүлжээнд цацсан нь дарамт болсон гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Тэгвэл хоёр тусдаа асуудлыг хольж хутган, зориудаар нэр хүндэд нь халдах оролдлого гэж үзэж байгаагаа тэрээр хэллээ. Мөн энэ асуудалд эмзэглэж байгаа ч бид хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан үндсэн чиглэлээсээ хазайхгүй гэсэн юм. Түүний мэдэгдэлд: “Монгол Улсын иргэн Х.Бат-Ялалт миний бие улс, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай тангарагтаа үнэнч байж шударга ёсны төлөө, хууль ёсыг чанд сахиулахын төлөө тууштай тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Юуны өмнө харамсалтайгаар амиа алдаж буй монгол хүн бүрийн төлөө эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлье. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өдрөөс өдөрт буурсаар байна. Монгол хүмүүс нэгнээ өмсч зүүсэн, эдэлж хэрэглэсэн, гарал үүсэл, нам эвсэл нутаг ус, эд хөрөнгө, эрх мэдлээр нь ялгаварлан гадуурхаж, талцан хуваагдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын төрийн албан хаагчид, ялангуяа цагдаа, прокурор, шүүхийн албан хаагчид бусдын эрх, эрхч чөлөөг өөрийн эрх мэдлээрээ далайлган зөрчих, хохироох явдлыг таслан зогсоохын төлөө ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд миний бие төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс хүний эрх зөрчигдөх явдлыг таслан зогсоох зорилгоор энэ байгууллагыг үүсгэн байгуулж, 10 мянга гаруй иргэдэд хуулийн туслалцаа, зөвлөгөөг үзүүлж, 1000 гаруй иргэдийн эрхийг хамгаалан давхардсан тоогоор 2000 гаруй төрийн албан хаагчдын алдаатай үйл ажиллагааг илчилжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд тодорхой харууллаа” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

6 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 18 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 28 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 28 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 47 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 4 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 58 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин