ҮМТ: Хөвсгөлчүүд төмөр зам тавихыг эсэргүүцэж байна

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Хөвсгөл аймгийн удирдлагууд газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа ч  “Аспайр Майнинг” компанийн охин компани болох  “Нортерн Рейлвэйс” ХХК, Эрдэнэтээс Хөвсгөл аймгийн Овоотын уурхай, цаашлаад хойд хил хүртэл Хятад улсын санхүүжилтээр хууль бусаар төмөр зам тавих гэж байгааг аймгийн иргэд болоод “ Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Мөн  УИХ дахь  Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдалд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Уг төсөл нь Цэцэрлэг сумын Овоотын уурхайг чиглэж байгаа ч Сэлэнгэ мөрний сав газрын нүүрс, зэсийн орд газруудыг Хөвсгөлийн фосфоритын орд нүүрсний судал, бусад ашигт малтмалыг ухаж зөөх зорилготой юм. Энэхүү  төмөр замыг концессоор бариулах шийдвэрийг 2012 онд гаргасан бөгөөд 2015 онд уралдаант шалгаруулалт явуулах байсныг цуцалж шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхээр  болгон өөрчилсөн хэмээн “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар мэдээлж байна. Түүнчлэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг тус тус хууль бусаар олгосон гэв. Төмөр замын төсөл хэрэгжүүлэгч “Нортерн Рейлвэйс” ХХК-ний толгой компани “Аспайр Майнинг” компани овоотын уурхайн лиценз авахдаа ч хууль зөрчсөн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын орд газраас УИХ-аар оруулалгүй, сонгон шалгаруулалтгүй, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын зөвшөөрөлгүй авсан. Ашиглалтын зөвшөөрлөө байгаль орчны үнэлгээгүйгээр  хууль зөрчсөн гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчид баримтуудын хамт дэлгэлээ. Тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчны үнэлгээгүй, шаардлага хангахгүй компанид сонгон шалгаруулалтгүй хууль зөрчин ийнхүү зөвшөөрөл олгосон нь Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрууд бүгд хууль зөрчиж оролцсон  хэмээн үзэж байгаа  юм байна. БНХАУ-тай хамтарсан концесс эзэмшигчдэд төлбөрийн нөхцлийг тогтоох, өөрчлөх, хураах, санхүүжилт босгох,  ирээдүйн ашиг орлогыг барьцаалах, хувьцаагаа барьцаалах зэрэг бүх эрх тэдэнд очиж Үндэсний аюулгүй байдал, байгаль экологид маш ноцтой аюул учрахаар нөхцөл үүссэн гэлээ. Иймээс энэхүү төмөр зам тавих концесийн гэрээг цуцлахыг тэд шаардаж байгаа аж. Эх сурвалж:www.polit.mn
Тархиа угаалгаж
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

6 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 18 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 28 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 28 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 47 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 4 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

21 цаг 58 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин