ҮМТ: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгохыг хүсчээ

2018-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ “Үндэсний язгуур эрх ашгийг хохироож, ард түмний баялгийг гадныхан завших боломжийг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжуудыг хүчингүй болгох хэрэгтэй”  гэж “Дархан Монгол ногоон нэгдэл”-ээс үзэж шүүхэд хандсан тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Ч.Сайханбилэг нь удаа дараа захирамж гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1, 23 дугаар зүйлийн 23.3, наймдугаар зүйлийн 8.7 заалтуудыг зөрчсөн хэмээн тэд үзэж байна. Эдгээр заалтууд нь үндэсний баялаг, төрийн өмчийг захиран зарцуулах тухай асуудал нь Засгийн газрын бүрэн эрх болох тухай, Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа кабинетийн зарчмаар ажиллах учиртайг тодотгосон байдаг гэв. Мөн шуурхай асуудлаар зөвхөн ганц удаа чанартай шийдвэр гаргах боломж бий хэмээн хурлыг зохион байгуулагчид ярив. Түүнчлэн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар тодруулбал гэрээг байгуулах эрх олгосон Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа аж. Цаашид энэ гэрээг хүчинтэй эсэх асуудлыг авч хэлэлцэхийг Засгийн газар, УИХ-аас шаардах болно гэдгээ хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

8 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

3 цаг 20 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

3 цаг 30 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

3 цаг 30 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

20 цаг 50 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

21 цаг 7 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

22 цаг 0 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин