НҮБ Энх тайвны хоёр тогтоол баталлаа

2025-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос-Украины асуудлаар нэг өдөр хоёр өөр тогтоолыг хэлэлцлээ. Украин улс болон Европын холбооноос санаачилсан эхний тогтоолыг батлахад 93 улс дэмжсэн санал өгсөн бол 65 улс түдгэлзэж, АНУ, ОХУ зэрэг 18 улс эсэргүүцсэн санал өгчээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын богино хугацаанд боловсруулан өргөн барьсан хоёр дахь тогтоолыг Ерөнхий Ассамблей эхлээд хүлээн авсангүй. Учир нь уг тогтоолд ОХУ-Украины “мөргөлдөөн” хэмээн нэрлэснээс гадна Оросын цэргүүдийн эзлэн авсан Украины нутаг дэвсгэрийн талаар, ОХУ-ыг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг, мөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх шаардлагатай байгааг дурдаагүй байв. Тиймээс Европын орнууд санал гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тогтоолд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, “шударга энх тайван”-д хүрэх тухай заалтыг заавал нэмж оруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснээр нэмэлт өөрчлөлт оруулж тогтоолын төслийг Ерөнхий Ассамблей дахин хэлэлцэж баталжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг 93 улс дэмжиж, АНУ, Израил, Хойд Солонгос тэргүүтэй найман улс татгалзсан бол 73 түдгэлзсэн санал өгснөөр батлагджээ. Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дэлхийн улс орнуудын гол үзэл бодлын илэрхийлэл гэж үздэг. Харин Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг заавал дагаж мөрдөх ёстой хэмээн үздэг. Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын танилцуулсан “Энх тайванд хүрэх зам” гэх нэртэй тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаас ОХУ, АНУ, БНХАУ зэрэг 10 гишүүн улс дэмжжээ.

АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Дороти Камилл Шеа АНУ-ын тогтоолыг “Энгийн мөртлөө түүхэн мэдэгдэл. Энэ бол зөвхөн урагшаа харсан мэдэгдэл” хэмээн тодорхойлжээ. Гурван жилийн өмнө Орос Украин руу түрэмгийлснээс хойш Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох ОХУ-аас шалтгаалан Аюулгүйн зөвлөл үндсэндээ мухардалд орчихоод байсан гэж хэлж болно. Тийм ч учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблей дайны тухай хэлэлцэх гол тавцан болоод байсан. Гэвч Ерөнхий Ассамблейн тогтоолыг гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7535)

 

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

11 цаг 48 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

16 цаг 7 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

16 цаг 7 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

16 цаг 7 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин