Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 103 жил

2024-11-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.Оюун

Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын найрамдалт харилцааны 64 дэх өдрийн хаалтын арга хэмжээг Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д “Зүрх сэтгэлийг холбосон хөгжим” дуун цэнгүүнийг зохион байгууллаа. Цэнгүүнд дэлхийн дуурийн од Василий Гереллог, Монгол Улсын ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаярын уран бүтээлийн тоглолт багтаж, хоёр үндэстний соёлын нэгдлийг онцолсон “Амьдрал чамдаа хайртай”, “Агшин мөч” дууг  эгшиглүүллээ. Энэ арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо", "Орос, Зөвлөлтийн их, дээд сургууль төгсөгчдийн монгол төгсөгчдийн холбоо"-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч төлөөлөгч Андрей Ивахин "Энэ жил Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон тэмдэглэлт ойнууд мөн тохиолоо. Тухайлбал, 75 жилийн тэртээ Зөвлөлт-Монголын “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, өнөө хүртэл тус улсын тээврийн гол судас хэвээр байсаар байна. Энэ жил бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Монгол Улсад атар газар эзэмшиж эхэлсний 65 жилийн ой, Зөвлөлт-Монголын найрамдлын бэлэг тэмдгүүдийн нэг болсон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  Мөн Орос улс Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудад ажиллах боловсон хүчнийг их, дээд сургуулиуддаа бэлтгэх боловсрол, соёлын салбарын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ ажлын хүрээнд ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монголд 620 оюутны төсвийн тэтгэлэг олгож байна. Түүнчлэн ОХУ-ын боловсрол шинжлэх ухааны байгууллагуудаас Монгол Улсын ирээдүйн эзэд, оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө хот хөдөөд, 21 аймаг, нийслэлд “Орос хэлний сургалтын танхим”-ыг нээн ажиллуулсаар байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлнэ

10 цаг 21 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

10 цаг 26 мин
Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

Тэргүүн Хамба лам Д.Жавзандорж шинийн 8-нд насны авшиг хүртээнэ

10 цаг 29 мин
НҮБ Энх тайвны хоёр тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос-Украины асуудлаар нэг өдөр хоёр өөр тогтоолыг хэлэлцлээ.

16 цаг 4 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ дахь айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.

16 цаг 4 мин
“Гэсэр баатраар дамжуулан монгол соёлоо сурталчлах боломжтой”

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагынхаа зочин хойморт МУИС-ийн Утга зохиол, урл

16 цаг 4 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ногоон автобусны хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Өчигдөр 14 цаг 08 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 14 цаг 02 мин
Б.Түвшин: Аливаа асуудалд тооцоо судалгаатай, мэргэжлийн байр сууринаас хандаж ажиллана

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Ухаахудаг улс”

“Ухаахудаг” бол улс доторх улс юм. Энэ товч бөгөөд тодорхой нэрэндээ яг тохирно.

Өчигдөр 06 цаг 00 мин