COP-29: Бүгд найрамдах Азербайжан улсын тухай сонирхолтой баримтууд

2024-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал болж байна. Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож байгаа юм.  Азербайжан улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

-Бүгд Найрамдах Азербайжан Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд энэ нь улс төрийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлдэг. Ерөнхийлөгч И.Алиев өөрийн эцгийг залгамжлан 2003 оноос хойш засгийн эрхийг барьж байна. 2017 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өөрийн эхнэр Мехрибан Алиеваг дэд ерөнхийлөгчөөр томилсон.

-Парламентын сонгууль нь таван жилд нэг удаа болдог бөгөөд мажоритар тогтолцоогоор гишүүдийг сонгодог. Сонгуулийн 125 тойрогтой.

-Хэдийгээр нийгмийн тэгш бус байдал, тухайлбал, орлогын шударга бус хуваарилалт, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр зэргээс хамаарч эрх баригчдын нэр хүнд ард түмний дунд унаж байсан ч, 2020 оны 11 дүгээр сард зэвсгийн хүчээр Карабахын алдагдсан газар нутагт хяналтаа бүрэн тогтоож чадсан нь эрх баригчдын нэр хүндийг өсгөж бэхжүүлсэн.

-ОПЕК-ийн гишүүн орны хувиар газрын тосны олборлолтоо 2020 оны дөрөвдүгээр сараас хоёр жилийн хугацаанд багасгах үүрэг хүлээсэн ч газрын тосны зах зээлд дээрх үнэ өндөр байгаа тул газрын тосноос олох орлогод нь сөргөөр нөлөөлөөгүй.

-Газрын тос, байгалийн хийн томоохон экспортлогч орон тул төсвийн алдагдал нь харьцангуй бага байдаг ч дэлхийн зах зах зээл дэх газрын тосны үнээс шууд хамааралтай.

- Азербайжан нь 26.0 сая тн газрын тос экспортолж, 15,4 тэрбум ам.долларын орлого олсон бол 2022 оны мөн үед 26,2 сая тн газрын тос экспортолж, 19,1 тэрбум ам.долларын орлого олж байжээ. Энэ нь худалдааны эерэг тэнцэлд Орос-Украины мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дээрх газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

-Тус улсын гадаад худалдааны түнш томоохон таван орныг дурдвал, Итали, Турк, Израил, Грек, Энэтхэг байна.

-Азербайжаны байгалийн хийг Каспийн Шах Дениз орд газраас эхтэй 1850 км үргэлжилсэн Транс Анатолийн хийн хоолойгоор /ТANAP/, Транс Адриатын /ТАР/ хоолойгоор дамжуулан Италид хүргэдэг.

-Эдийн засгаа солонгоруулахын тулд Засгийн газраас хөдөө аж ахуй, сансрын хиймэл дагуул, өндөр технологийн салбар, тээвэр, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч байна.

-Олон соёл иргэншил, худалдааны замын уулзварт оршдог газар зүйн ашигтай байрлал, газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй Азербайжан Улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилт нь нэгдүгээрт, аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүйгээр, бүс нутагт дефакто-төвийг сахисан бодлого баримтлахад оршдог. 

-Азербайжан нь гадаадын улс орнуудтай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг. 2024 оны байдлаар тус улс нь гадаадын 85 улс, олон улсын байгууллагад Дипломат төлөөлөгчийн газартай байна.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

10 цаг 59 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

15 цаг 18 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

15 цаг 18 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

15 цаг 18 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин