Дональд Трамп Аризона мужид ялснаар сонгуулийн коллегийн  312 саналтай болов

2024-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

О.ГЭРЭЛТ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ жилийн сонгуулийн  хувьд сүүлийн гол муж болох Аризонад ялалт байгуулжээ. Ассошиэйтед Пресс (AP) Бүгд найрамдах намаас нэр дэвшигч саналын хуудасны 87 хувийг тоолсны дараа тус мужид 52,6 хувийн санал авч, Ардчилсан намын өрсөлдөгч Камала Харрисыг 6,2 хувийн саналаар илүү байгааг мэдээлсэн байна.  Хэдийгээр саналын хуудсыг гүйцэд тоолж дуусаагүй байгаа ч одоогийн зөрүү нь энэ муж дахь сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байна гэсэн байна.

Аризона дахь ялалт нь хэд хэдэн шалтгааны улмаас Трампын хувьд чухал гэдгийг америкийн хэвлэлүүд бичжээ. Нэгдүгээрт,  2020 оны сонгуульд Америкийн одоогийн удирдагч Жо Байден энэ мужид ялалт байгуулж байжээ. Тиймээс Аризона нь “хөх”, “улаан”-ны алин руу нь ч савлаж  мэдэх "дүүжин" гэдэг ангилалд багтаж байсан.  Хоёрдугаарт, Аризонагийн ялалт нь Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид 11 санал нэмж, сонгуулийн коллщгийн нийт 312 саналтай болж байна. Энэ дүн нь Дональд Трампын хувьд болон 1992 оноос хойш Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бүх хүний хувьд дээд амжилт болж байна.

Невада мужид Трамп  ялалт байгуулсан нь 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд тодорхой болсон. Энэ нь Америкийн хэвлэлүүдийн хувьд бас нэгэн онцлох мэдээ байсан билээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ мужид 20 жил ялж байгаагүй аж.  Тодруулбал, хамгийн сүүлд 2004 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жорж Буш төрийн эрхийг авч байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

9 цаг 50 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

14 цаг 9 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

14 цаг 9 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

14 цаг 9 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин