Р.Эрдэнэбүрэн: Өөдөө тэмүүлэх Монгол гэх ган татлагатай 900 метр гүүр барина

2024-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх туннелийн төслийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн дараах мэдээллийг хийлээ. 

Тэрээр "Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанд төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Эдгээр төсөл гэнэт яригдаж эхэлсэн зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч тооцоо, судалгаа хийгдэж байсан. Go.mongolia буюу өөдөө тэмүүлэх Монгол гэх ган татлагатай 900 метр гүүр хийх, гүүрний цаад тал руу Богдхан ууланд туннелийг барих юм.

Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн арван дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу бидний ярьдагчлан Кувэйтийн ам руу гаргана. 

Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх, Туулын хурдны зам болон шинэ тойрог замын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон төслийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Түгжрэлийг бууруулах, 20 минутын хот төслийн хүрээнд Улаанбаатар хотод олон ажил хэрэгжинэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

11 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

11 цаг 53 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

16 цаг 24 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

16 цаг 54 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

17 цаг 29 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

20 цаг 40 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

20 цаг 50 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

20 цаг 50 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин