Дэлхийн алдартай тенор Пласидо Доминго гэж хэн бэ?

2024-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дэлхийн алдарт дуучин Пласидо Доминго манай улсад хүрэлцэн иржээ.  Түүний тухай мэдээллийг онцлон хүргэж байна.

 Түүний бүтэн нэр нь Хосе Пласидо Доминго Эмбиль.  Тэрээр 1941 оны нэгдүгээр сарын 21-нд Испанийн Мадрид хотод төржээ.  Аав  Пласидо Доминго, ээж Пепита Эмбил нар Испани хөгжимт драмын төрлийн одууд байв.

1949 онд найман настайдаа Доминго бүлийнхээ хамт Мексик рүү нүүж, эцэг эх нь өөрсдийн театрын багийг байгуулжээ. 13 жилийн турш Мексикийн нийслэл түүний гэр болжээ. Мехико хотод Пласидо 14 настайдаа Үндэсний консерваторид хөгжмийн чиглэлээр суралцаж хөгжмийн удирдаач, төгөлдөр хуураар хичээллэсэн байна.

Тэрээр ийнхүү дэлхийд Испанийн дуурийн дуучин бөгөөд хөгжмийн удирдаач, драмын тенор хэмээн алдаршсан билээ.  

Хагас зуун жилийн турш дэлхийн тайзан дээр Доминго 150 гаруй дуурийн гол дүрийг бүтээсэн нь бусад дуурийн дуучдаас илүү үзүүлэлт юм.  Мөн 3900 гаруй тоглолтод оролцсон байна.

Тэгвэл дэлхийн алдарт гурван тенорын нэг, дуурийн дуучин, удирдаач, Грэммийн 12 шагналын эзэн Пласидо Доминго өчигдөр Монголд ирлээ. Тэрээр  наймдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах сонгодог урлагийн тоглолтод оролцох хүндэт зочдын нэг юм. Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийх мэдээ олны анхаарлыг татаж буй.

Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” хэмээсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn

legend
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

11 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

11 цаг 41 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

16 цаг 11 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

16 цаг 41 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

17 цаг 16 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

20 цаг 27 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

20 цаг 37 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

20 цаг 37 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин