Ж.Сүхбаатар: Намайг Прометей шиг л "цовдлоод" байна

2024-07-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

"Ногоон автобус"-ны гэх хэргийн өнөөдөр болох байсан шүүх хурал хойшлогдож, наймдугаар сарын 12-ны 10:00 цагт шинээр товлогдлоо.  Уг хэрэгт 24 хүн холбогдсон юм.  Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар өнөөдөр хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар болон байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагуудад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед хүлээж авч байсан хүмүүс мэдээд, надад танилцуулахад нь би "Хүлээгээд авчих" гэсэн мэт зүйлд буруутгагдаж байгаа. Анх наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээж авахад би оролцож нөлөөлсөн юм шиг агуулгатай буруутгагдсан. Гэхдээ хэрэв үнэхээр тийм байсан бол юу гэж есдүгээр сарын сүүлд олон нийтэд автобуснуудыг танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй үндэслэлээр буруутгагдаад, олон сар явж байгаа. Надад айж ичих зүйлгүй. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүн учраас ёс зүйн хувьд хариуцлагаа үүрээд явсан. Манайхан "туг тахина" гэдэг дээ, буруутан хайдаг. Хамгийн том дарга нь хэн бэ гэхэд би болж таарсан.  Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй шүү дээ. Буруутгаж байгаа хүмүүс нь үүнийгээ нотолно. Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг тодорхой. Хэлэх үг, харуулах баримт нь байна.

Сая шүүх хурал хойшлогдлоо.  Би эрт энэ хэргийг шийдүүлээд, гэм буруутай, буруугүй гэдгээ тогтоолгоод явах саналтай байв. Гэвч 20 гаруй хүн холбогдсон учраас маш олон өмгөөлөгч нар оролцож байна. Надад шүүх хурал хойшлуулах сонирхол байхгүй. Би автобус хүлээж авах процессод оролцоод, үүрэг даалгавар өгсөн мэтээр буруутгагдаад байгаа. Энэ нь нэг хүний мэдүүлгээр л явж байгаа бөгөөд хөдөлшгүй баримт нэгээхэн ч байхгүй. Шүүх хурал нээлттэй явах учраас хэргийн процессын талаар өөрийн байр сууриа хэлнэ, хавтаст хэргийн материалуудыг үзүүлнэ. Ингэхээр бодит үнэн гарч ирнэ. Өнгөрсөн хугацаанд намайг "Цовдлуулсан Прометей" гэдэг шиг л "цовдлоод" байна. "Цовдлоод" байгаа хүмүүсээс эргээд асуумаар байна. Ж.Сүхбаатар яг ямар гэм буруутай гэж та буруутгаад байгаа юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв танд баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих хэрэгтэй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

11 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

11 цаг 34 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

16 цаг 4 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

16 цаг 34 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

17 цаг 9 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

20 цаг 20 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

20 цаг 30 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

20 цаг 30 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин