Байгаль хамгаалах бүлгийг Х.Булгантуяа даргалж, гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар зөвлөнө

2024-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-д Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн.

Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай  хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн тойрны газрыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн ач холбогдолтой газруудын засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөртэй хамтран ажиллах зэргээр ажиллаж байгаа юм.

Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон байна. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллана.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар болжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

хөрсний доройтолоос хамгаалах ажлыг нэн шаргуу хиймээр байга харагддаг
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

16 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

16 цаг 20 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

20 цаг 51 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

21 цаг 21 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

21 цаг 56 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин