Хурх, Улз, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

2024-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж үерийн түвшинг 25 см давсан байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт / зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул /нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна. Хурх, Улз, Хэрлэн /Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу долдугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орох төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

16 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

16 цаг 11 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

20 цаг 41 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

21 цаг 12 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

21 цаг 47 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин