Б.Даваадалай: “Шинэ Хархорум" хот төлөвлөлтийг олон нийтээс асууна

2024-07-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

"Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явц, үр дүнгийн талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газар болон "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай "Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг 2022 оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Зарлигийн дагуу Барилга, Хот Байгуулалтын Яамны харьяанд мэргэжлийн захиргаа байгуулж, нэг жил гаруй ажиллаж, шинэ Хархорин хотын ерөнхий үзэл баримтлалыг боловсруулсан. Өнгөрсөн 400 жилийн хугацаанд дэлхийн 52 орон нийслэлээ нүүлгэх төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал, БНСУ болон бусад зургаан орон 2032 он хүртэл нийслэлээ шилжүүлж, хот байгуулна. Өнгөрсөн хугацааны сургамж дээр үндэслэж, хот төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд хийх ёстой учир олон улсын сонгон шалгаруулалт зарласан. 2024 оны гуравдугаар сарын 18-наас долоодугаар сарын 16-ны хооронд зарласан "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг хийх сонгон шалгаруулалтад 18 орны 36 баг хоёр шатны шалгаруулалтад тэнцэж, энэ сарын 25-наас өөрсдийн бүтээл, саналаа Монгол Улсад танилцуулах гэж байна. Долоодугаар сарын 25-31-ний хооронд https://www.facebook.com/Kharkhorumcity  цахим хаягаар олон улсын шилдэг 36 баг бүтээлүүдээ танилцуулж, иргэдээс санал авна. Олон улсын шилдэг багуудын "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөнд иргэдийг саналаа өгөхийг уриалж байна. Долоодугаар сарын 28-31-ний хооронд бүх хүнд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Энэ үеэр санал зөвлөмжөө өгөх боломжтой. Үзэсгэлэнд Ерөнхийлөгч, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд оролцоно. Долоодугаар сарын 31-нд шилдэг таван багийг шалгаруулж, "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг хийхэд Монголын талын багтай хамтарч ажиллах юм. Дэлхийн 18 орны 36 багийн 100 гаруй шилдэг архитектор зөвхөн "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт бус орчин үе хот төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцоно" гэлээ.

Хоёрдугаар шатанд шалгарсан багууд Монгол Улс зургаа, БНХАУ тав, ОХУ тав, Турк дөрөв, Казахстан хоёр, Серби, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш, Болгар, Итали, Бруней Хорват улсын баг шалгарчээ.  Эдгээр баг нь 775 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун “Олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ-ын шүүгчид шүүх юм.  Шүүгчдийн бүрэлдэхүүн 11 хүнтэй. Шүүгчдийн нэрийг зарлахгүй. "Шинэ Хархорум" хот төлөвлөлтийн үйл ажиллагааг дэлхийн шилдэг хот төлөвлөгч нарыг оролцуулан боловсруулж бүтээл нь ирлээ. 18 улсын 36 багаас шилдэг таван багийг шалгаруулснаар "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг эцэслэн боловсруулна” гэлээ.

“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа билээ.

Санхүүжилтийн хувьд, шилдэг таван багийг шалгаруулан, нэгтгэж ажиллана. Нарийвчилсан ТЭЗҮ-г энэ ондоо багтаан эцэслэнэ. Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг 2024 оны наймдугаар сарын 31-нд гаргаж дуусгана. Ирэх оны эхний улиралдаа багтаан бодит бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Бүтээн байгуулалтын төсөв хөрөнгийг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Төв талбай, Ерөнхийлөгчийн ордны зураг төслийг нарийвчлан судалж байна. Олон улсын туршлагаас харахад төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр хийдэг. Тийм учраас шинэ хууль эрх зүйн орчны хүрээнд хамтран ажиллаж, нээлттэй үзэсгэлэнд хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна. Төр бол суурь дэд бүтцийг  нь хийж, хувийн хэвшил зах зээлийн үр ашигтай байдлаар бүтээн байгуулалтад оролцох боломжтой. Аялал жуулчлал, тээвэр ложистикийн зангилаа хот болно. Ухаалаг, орчин үеийн эко хот болох ёстой. Хот үндэсний хэв шинж агуулсан, сэргээн босгосон, 30 хувь нь ногоон байгууламжтай байна. Элчин сайдын яамдуудыг Шинэ Хархорум хотод байршуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7386)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 46 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 26 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 45 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 50 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 58 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 3 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 15 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 17 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 38 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 40 мин