Прокурор: Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисыг худалдан авч, хадгалсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн талаараа мэдээлэв.

Тодруулбал, 

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65,
  • Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гурав,
  • Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: 

  • Нийслэлийн прокурорын газраас хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисыг худалдан авч, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Г.Н нь иргэн Б.Б-г тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүнийг болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас сумын засаг дарга Д.Е, орлогч Х.Н, мэргэжилтэн Ж.М нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэдэд тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

16 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

16 цаг 25 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

20 цаг 55 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

21 цаг 26 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

22 цаг 1 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин