Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ

2024-07-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.НАДМИД

 

Энэ жилийн УИХ-ын сонгууль тун онцлогтой болж парламентад олон намын төлөөлөл орж ирсэн нь нэг талдаа сүүлийн 30 жилийн түүхэнд сонгодог тогтолцоо бий болсон.

Ингэснээр эвслийн Засгийн газар байгуулах нөхцөл бүрдсэн. Үүнийг ажил хэрэг болгож МАН-ын талын саналаар Эвслийн Засгийн газар байгуулаад авлаа. МАН-АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж удирдах нөхөд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь намууд тогтвортой хамтран ажиллах улс төрийн тодорхой орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн эхлэл байлаа. Цаашид зөвхөн Засгийн газарт багтсан нь биш УИХ-д суудалтай бүх нам Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгах боломж ч бүрдсэн. Тэгээд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ гэрээг онц чухал алхам гэж олон нийт харж байна. Ер нь монголд урьд нь Эвслийн Засгийн газар байгуулж байсан удаа бий юү гэвэл бий. Харамсалтай нь зорилгоо муу нэгтгэж, хариуцлагын гэрээ байгуулдаггүй байсан учир асуудал шийдвэрлэх болохоор заримдаа хоёр тийш харж зогсдог, маргаж цаг алддаг байсаар сонгуулийн жил ойртоод ирэх үед Засгийн газраа тараадаг ийм л явж ирсэн гашуун туршлага байдаг шүү дээ. Тиймд хүргэхгүй байх зөв шийдэл нь дөрвөн жилдээ хамтран ажиллах юм. Намууд гэрээний төслөө хийж байна "Зоримог шийдэл дээр хурдтай ажиллана" гэсэн зорилгын дор уг хариуцлагын гэрээ сарын дараа бэлэн болох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гэрээнд хэдэн чухал асуудал тусгагдах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд хамгийн чухал нь эрчим хүчний хувьд хараат биш байхын тулд юуны түрүүнд либералчлалыг бий болгох, усан цахилгаан станцуудыг дуусгах, баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, уул уурхайн стратегийн ордуудаа үр ашигтай ажиллуулахын зэрэгцээ хүн амаа орон сууцжуулах, Нийслэлийн хувьд шинэ тойрог зам, гүүрийн ажлыг эрчимжүүлэх, метро барих ажлыг эхлүүлэхийг гол болгож байна. Бас нэг гол асуудал нийслэлийн төвлөрлийг задалж өнөөгийн 7000 га талбайд шавчихсан байгаа төр, захиргаа, олон нийтийн байгууллагуудыг тараан байршуулахыг чухалчилна гэсэн юм. Сая Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бий болгохдоо Ерөнхий сайдын баримтласан бодлого нь эрх мэдэл болгонд хяналт, тэнцэл байх ёстой гэсэн зарчмыг нэлээд барьсан шиг байгаа юм. Үүний нэг тод жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгч хуулийн салбарт олон жил ажиллахдаа зөв, шударга нь танигдсан гэхээр нэгэн хуульч О.Алтангэрэлийг сайдаар томилсон байна. Энэ нь Германы Засгийн газарт Ерөнхий сайд болон хууль зүйн сайд нь нэг намын хүн байж болдоггүй. Хоёр өөр намын хүн эдгээр албанд байснаар бие биедээ хяналт тавьж чаддаг гэж үздэг сайн жишээг олж харсан нь болов уу. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг Засгийн газрын хойшдын ажилд гол үүрэгтэй ажиллах байх, өөртөө ч хань болох болов уу гэсэн үүднээс сайдад тодруулсан биз. УИХ-ын гишүүн түүний чуулган дээр хэлсэн үг нь ч Ерөнхий сайдын анхааралд өртсөн байх. Тэр хэлэхдээ, "Төрийн зарим өндөр албан тушаалтан болон Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч мэтийн хүмүүс гэнэт баяжчихсан байдаг. Ямар эх үүсвэрээс тэгж баяжив гэдэг нь тодорхойгүй байх нь олонтаа.

Тийм хууль бус явдал байна. Иймээс тэр хөрөнгийг хураан авахаас өөр арга байхгүй гэж хэлсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөө тэмцэл, авлигийн эсрэг зогсож буй үйлд нь нийцэм санагдаа болов уу. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн яамыг АН-д өгч ажиллахаар болсноо ч тодорхой чиглэлийг барьсан гэдгээ хэлнэ лээ. Хуулийн байгууллагын талаар олон нийт цэгцтэй ойлголттой байх учиртай. Хамгийн гол нэг юм нь шүүх болон мөрдөх байгууллагын ялгааг олж хардаггүйн харгайгаар хууль зүйн хувьд гарсан алдааны эзнийг олж тогтоож чаддаггүй тал бий" гэсэн.

Нөгөө гэвэл хууль шүүхтэй холбоотой алив нэг асуудлыг УИХ-аар хэлэлцэх болоход заавал нэг саад учирдаг. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Хуулийн салбарын олон талт асуудалд ялгаатай хандаж чадахгүй байгаагаас болж маргаан, будилаан их гардагийг бид мэдэрч байна. Аргыг нь ч ойлгодог болсон. УИХ-аар зарим асуудал ороод ирэхээр элдэв бужигнаан үүсдэг. Тэр бужигнаан дунд гишүүдийг лоббиддог. Тэгээд асуудлыг буруу тийш эргүүлж орхидог. Түүний уршгаар авлигийн шүүх хэрэггүй юмаа гээд унагадаг шиг жишээ олон бий" гэсэн юм.

Эвслийн Засгийн газар байгуулсны зорилго юу вэ гэвэл улс орны эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хувь хүний эрхийг хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтарч байгаа гэж товчлон хэлж болно. Тэр дотроо хамгийн тэргүүнд тавих нь юу юм бэ гэвэл эрчим хүчний бие даасан байдал бий болгох явдал юм. Тиймээс энэ талаар нэгэнт эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх. Бөөрөлжүүт зэрэг одоо баригдаж байгаа цахилгаан станцыг яаралтай дуусгах, цахилгаан хуримтлуулах байгууламжуудыг олноор нь барих шаардлагатай. Бас цахилгааны үнийг чөлөөлөх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлбэл олон талын ашиг бий.

Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар өнөөгийн толгойны өвчин болоод байгаа энэ мэт гол асуудлыг шийдэхийн тулд алив салбарт либералчлалын аргыг хэрэглэхэд хөгжил дэвшилд нөлөөтэй гэдгийг ирэх дөрвөн жилийн гэрээндээ зөв сонголттой тусгах нь чухал.

Ер нь гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Эвслийн Засгийн газрын сарын дараа бэлэн болох хамтран ажиллах гэрээ бичиг сайн байж чадваас гарааны өнгө харагдана болов уу.

Эцэст нь Эвслийн Засгийн газар хэрхэн ажиллахад хамтын гэрээ чухал хөшүүрэг гэдгийг давтан хэлье. Хэдхэн хоногийн дараа өнөөгийн шинэ Засгийн газрын бал сар дуусч ажлаа эрчимлэг эхлэх байх гэдэгт иргэд найдаж байгаа даа. Дөрвөн жилийн дараа гэхэд дээрх гол асуудлуудаа шийдчихээд нийтээрээ баярлаж суухын ерөөл өргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 139 (7383)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

17 цаг 43 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

23 цаг 42 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

23 цаг 47 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

23 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин