Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайлаа

2024-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Говь-Алтай аймгийн төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өчигдөр болжээ. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулжээ. 

 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Монголчууд бид хүйн холбоотой байгаль дэлхий, амин хэлхээтэй арван гурван Алтайдаа хүндэтгэл үзүүлж, бурхад бууж үгээ дайдаг Бурхан буудай уулынхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаагаа өргөн дэлгэр үйлдлээ.

Уул хайрхны тэнгэрийг тайх ёслол бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч нүүдэлчин монгол түмний минь түүх соёлын өв, төрт ёсны уламжлал шингэсэн эрхэм үнэт зүйл билээ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон билээ. 

Тодруулбал Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн

  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгох, 
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхныг тахих уул хайрхны хуваарьт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нутгийн иргэдэд уриалсугай хэмээн зарлиг буулгасан байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

19 цаг 55 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

19 цаг 59 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

Өчигдөр 10 цаг 26 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Өчигдөр 09 цаг 55 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Өчигдөр 09 цаг 21 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин