Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ

2024-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Шинээр бүрэлдсэн парламентад дөрвөн аймгийн Засаг дарга гишүүнээр сонгогдсон. Тэгвэл тэдний оронд үүрэг гүйцэтгэгч Засаг дарга нарыг томилжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Ховдын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгчээр Х.Батболдыг томилсон байна.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдод үүрэг болгожээ. Х.Батболдын хувьд 2023 он арваннэгдүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож байсан юм.  Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа билээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын хоёрдугаар тойргоос УИХ-д гишүүнээр сонгогдсон. Түүний оронд тус аймгийн Засаг даргын орлогч Г. Чинбатыг түр томилох захирамж гарчээ. Г.Чинбатын хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн АН-ын даргаар ажилласан бөгөөд долоодугаар сарын 2-ноос аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна.

Дундговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ.  Аймгийн иргэдийн хурал наадмын өмнө хуралдаж, Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал, Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар  өрсөлдсөнөөр М.Анхбаярыг сонгожээ. М.Анхбаяр нь аймгийн Ардчилсан намын дэд дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч юм. Тэрээр 2020 оноос эхлэн Засаг даргын орлогчоор ажилласан билээ.  Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Дэнээдорж томилогджээ. Тэрээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. УИХ-ын Тамгын газар, Даланзадгад сумын тамгын газарт тус тус ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм.  Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж мөн парламентад сонгогдсон билээ. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль  ирэх аравдугаар сарын 11-нд болно. Орон нутгийн сонгууль дуустал дээрх дөрвөн аймагт үүрэг гүйцэтгэгч Засаг дарга нар ажиллах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 138 (7382)

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

20 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

20 цаг 12 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

Өчигдөр 10 цаг 26 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Өчигдөр 09 цаг 55 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Өчигдөр 09 цаг 21 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин