Байнгын хорооны дарга нарын  хэн нь хэн бэ?

2024-07-19
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар зарим байнгын хорооны бүтцийг баталж,  дарга нарыг томилсон.  Ингэхдээ МАН-аас тав, АН-аас гурав, ХҮН намаас хоёр байнгын хорооны даргыг сонгосон юм.  Байнгын хорооны дарга нар нь нэг жилийн хугацаанд ажиллана.   Шинээр томилогдсон байнгын хорооны дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Г.Тэмүүлэн ахална

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонголоо.  Тэрээр өмнөх парламентад Төсвийн байнгын хороог удирдаж байсан туршлагатай.  2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайд, 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2016-2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар  Ж.Бат-Эрдэнэ ажиллана

МАН-бүлгээс санал болгосноор Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов. Тэрээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.  Харин байнгын хороог анх удаа ахлахаар болсон юм. Өмнөх  нь парламентад ногоон автобусны сонсголыг зохион байгуулах түр хороог ахалж ажилласан билээ.  Ж.Бат-Эрдэнэ 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2017-2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар мөн ажиллаж байв.

 

Д.Цогтбаатар Хууль зүйн байнгын хороог гурав дахь удаагаа даргална

Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг улираан сонгов.  Тэрээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Хуу0ль зүйн байнгын хорооны даргаар мөн гурав дахь удаагаа томилогдож байна. Д.Цогтбаатар  2012 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд,  Гадаад харилцааны сайдаар байв.  Харин 2016 оны сонгуулиар анх удаагаа УИХ-ын гишүүн болсон.    Тэрээр өнгөрсөн хугацаанд хүний эрхийн дэд хорооны даргаар мөн ажилласан билээ.

 

Төсвийг Ц.Даваасүрэнд хариуцуулав

УИХ дахь МАН-бүлгээс санал болгосноор Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгов. Тэрээр УИХ-д тав дахь удаагаа улиран сонгогдсон бол Төсвийн байнгын хорооны даргаар гурав дахь удаагаа сонгогдлоо. Тэрээр өмнөх Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан билээ.

 

Аж үйлдвэржилтийн байнгын хороог С.Ганбаатар удирдана

УИХ-дахь АН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгоод байна. Тэрээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

 

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бэйсен

АН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсенийг сонголоо.  Тэрээр хүний их эмч мэргэжилтэй,  Анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой.

 

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороог Ч.Ундрам даргална

МАН-ын бүлгээс санал болгосноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгоод буй. Тэрээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байна.  Өмнө парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, боловсролын хуулийн реформ хийхэд санаачилгатай ажилласан нэгэн.

 

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар

УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосноор УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар сонголоо. Тэрээр намын жагсаалтаар анх удаа УИХ-д сонгогдсон билээ.  Б.Баярбаатар нь  2016-2020 онд МАН-ын ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга, 2020-2024 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байв.

 

Инновац, цахим бодлогын байнгын хороог Ж.Золжаргал удирдана

ХҮН намаас санал болгосны дагуу УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг сонголоо. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан юм. Ж.Золжаргал нь ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн.  2008-2010 онд Токио хотын Технологийн их сургуулийг хөгжлийн инженерчлэлээр төгсжээ.  Монгол нүүрс ассиоциацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан

ХҮН намаас санал болгосноор УИХ-ын гишүүн Л.Энхнасанг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо. Тэрээр намын жагсаалтаар УИХ-д сонгогджээ. Австрали улсын Монашын их сургуулийг олон улсын аялал жуулчлалын чиглэлээр төгсжээ.

 

Эдийн засгийн байнгын хороо Р.Сэддорж

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосноор УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонголоо. Р.Сэддорж нь Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын долоодугаар тойргоос гишүүн болсон билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 138 (7382)

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавилаа

19 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

Миний найз Э.Тамир "Тавантолгой төмөр зам"-д хяналтын менежерээр томилогдсон

19 цаг 40 мин
О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

О.Цогтгэрэл: Зээлийн түүх, дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш 

Өчигдөр 10 цаг 26 мин
Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Э.Батшугар: Зээлийн хүү буурах бүрэн боломжтой

Өчигдөр 09 цаг 55 мин
Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжлээ

Өчигдөр 09 цаг 21 мин
Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Ордын тоо 55 болох нь, Ордны зодоон оргилдоо хүрэх үү?!

Өчигдөр 06 цаг 10 мин
“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Засгийн газар “…Трампын тарифад тогтож үлдэх арга чарга”-аа Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Уржигдар 12 цаг 40 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

Уржигдар 12 цаг 23 мин