Т.САЙХАН
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан шинэ засгийн газрын томилгоогоор Гэр бүл, хүний хөгжлийн яамыг хариуцаж ажиллахаар болсон. Тэгвэл тэрээр цахим хуудсандаа цагаан сар, наадмын амралтын өдрийг нэмэх санаачилгатай байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр "Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу" хэмээжээ.
Эх сурвалж:www.polit.mn