Г.Жавхлантөгс: Яаралтай горимоор хууль батлах зайлшгүй тохиолдлууд бий

2024-05-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгсийг урилаа.

 

-Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд хуримтлалын сан байгуулж бодитоор нь ажиллуулах боломж бүрдлээ гэж байна. Гэхдээ хэрэгжих магадлал эргэлзээтэй байна гэдгийг бизнесийнхэн хэлж байна шүү дээ. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Баялгийн сангийн тухай хууль байх ёстой. Батлагдсан нь зөв. Мэдээж баялгийн сангаа арвижуулж ард түмэнд хүртээгээд явах нь зүйн хэрэг. Гэхдээ зарим зүйлийг эргэж харах, засаж, сайжруулах шаардлага бий. Тухайлбал, дагалдаж хэрэгжих Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтөд нэг хувьцаа эзэмшигч стратегийн ордод 34 хувиас дээш эзэмшиж болохгүй. Мөн өвлүүлэх болон бэлэглэхэд 30 хувийн татвар ногдуулна гэснийг эргэж харах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Хамгийн гол нь цаашид энэ хууль урт хугацаанд, өгөөжтэй байдлаар хэрэгжих учиртай. Бизнесийн байгууллагуудын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор гэдэг нэрийн дор хэлэлцүүлэг өрнүүлэлгүй баталсан нь буруу гэж үзэж байна. Учир нь Хууль тогтоомжийн тухай хууль болон Ил тод байдлын хэлэлцээрийг зөрчсөн.

Нөгөөтээгүүр стратегийн ордод цаашид стратегийн хөрөнгө оруулагч татаж ирэх асуудал хаагдаж байна гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол хуулийн этгээдэд хамаарахгүй гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ талаар хуулийн фирм, аудитын компанийн мэргэжилтнүүд “Байгуулсан гэдэгт өмнөх цаг хугацааг хамааруулах эсвэл цаашид шинээр байгуулах гэрээг хамааруулах гэдэг нь тодорхойгүй, бүрхэг байна” гэж тайлбарласан. Тиймээс энэ тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх нөхцөл болж байгааг хэлсээр байна. Мөн PWC зэрэг татварын талаарх мэдээлэл, мэдэгдэл гаргадаг газрууд ч мөн ялгаагүй тодорхойгүй, эргэлзээтэй байна гэсэн байгаа юм.

Нэгэнт 34 хувиас илүүгээр хувьцаа эзэмшихгүй гэхээр хөрөнгө оруулагч 51 хувийг эзэмшихийг хүсвэл Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлага үүсэж байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл цаашид хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь мөн л эргэлзээтэй болж байгаа юм.

-Бизнес талаас нь харж байгаа хүмүүс энэ хуулийг сонгуулийн дараа унах болов уу гэсэн хандлагатай байх шиг санагдсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бизнесийн салбарын холбоод ч мөн саналаа илэрхийлж байгаа. Юу гэхээр “Хөрөнгө оруулалтыг татна гэж хэлсэн атлаа хаалгаа хааж байгаа юм биш үү” гэсэн байр суурь гарч байна. Өмнө нь стратегийн салбарын хөрөнгө оруулагчдыг зохицуулах тухай хууль баталж байсан. Гэсэн хэдий ч засаж залруулахгүй бол болохгүй гэдэг шалтгаанаар хүчингүй болгож байсан удаа бий. Түүнтэй адилаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль ч мөн ийм байдалд хүрэх болов уу гэсэн болгоомжлол бий.

Учир нь энэ хэвээр явбал хөрөнгө оруулалт орж ирэх магадлал одоогийнхоос ч буурна гэж харж байгаа. Хэдийгээр баялгийн санд орлого төвлөрүүлж ард түмэнд тэгш, шударга байдлаар хуваарилалт хийнэ гэж байгаа ч санд орох мөнгөний эх үүсвэр нь хязгаарлагдах нь гэж л харж байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар хүмүүс нэрийн данстай болж хуримтлалтай болох нь гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байна. Тэгэхээр энэ хуулийг бодит хөрсөнд буулгаж хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Би дээр дурдсан асуудлыг анхаарч шинэчлэх, засах шаардлага бий. Ингэхдээ бизнесийн орчинд таатай байдлыг бий болгох нь зүйтэй. Засгийн газрын сангууд зохистой байдлаар ажиллаж байгаагүй. Тэгэхээр энэ удаад сангийн менежментийн удирдлага, зохион байгуулалтыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулж, олон нийтийн хяналтад болгох хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, анхнаасаа сан хуримтлал үүсгэх зарчмыг баримталж ажиллах дадалд суралцах нь зүйтэй. Учир нь Үндэсний баялгийн сангийн хуулийг дагаад гурван төрлийн сан ажиллана гэж байгаа. Түүний нэг нь Хуримтлалын сан. Гэтэл энэ сангийн мөнгийг өсгөх, хуримтлуулахаас илүү зарцуулалт хийж байгаа нь харамсалтай. Хэдийгээр орон сууцжуулах хөтөлбөрт гаргаж байгаа боловч зорилт нь буруу байвал зорилго нь биелэхгүй. Эцсийн дүндээ өнөөх л хоосон сангуудтай адил түвшинд хүрнэ.

-Баялгийн сан гэдэг хуримтлуулж, үр өгөөжийг нь хүртэх учиртай гэж тайлбарлаж байгаа л даа?

-Баялгийн сан хуримтлал үүсгэн түүнийгээ өсгөж ногдол ашиг хүртээдэг зарчимтай. Жишээлбэл, Норвегийн баялгийн сан хуримтлалаа өсгөхийн тулд мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн баг ажиллаж хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөөд түүнээсээ ногдол ашиг хүртээдэг. Гэтэл манай улс аль хэдийн зарцуулаад эхэлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өсгөхөөсөө урьтаад зарцуулаад эхэлж байгаа нь итгэл төрүүлэхгүй байна. Хэдийгээр бэлэн мөнгөөр тараахгүй гэж байгаа нь сайн боловч хуримтлалын мөнгийг өсгөх үндсэн зарчим алдагдаж байгаа хэрэг. Тэгэхээр иргэд бодитой ашиг хүртэж чадахгүй болно гэсэн үг. Үндсэндээ зах зээлийн зарчмаар л ажиллавал бодит ажил болно.

-Та дээр хэлсэн яаралтай горимоор халхавчилж хууль батлах нь хор хөнөөлтэй гэж?

-Засгийн газар хөрөнгө оруулалт татах бодлого боловсруулж ажиллаж байгаа. Гэтэл энэ бодлогынхоо эсрэг үйлдлийг яаралтай горимоор баталсан хуулийн үр нөлөөгөөр харуулж байна гэж болно. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгааг би мөн дээр хэлсэн. Тэгэхээр зайлшгүй засаж, сайжруулах шаардлагатай гэсэн үг.

Нөгөөтээгүүр, Шинэ сэргэлтийн бодлогодоо төрийн оролцоог хумих тухай оруулсан. Гэсэн атлаа төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг хуульчилж байна гэж харж байгаа.

Яаралтай горим гэдэг нь цар тахал, дайн дажин тохиолдсон, байгалийн гамшигт нэрвэгдсэн үед хэрэглэгддэг. Гэтэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах үед яаралтай горимыг ашиглах шаардлага байсан уу гэдэг хардлага дагуулж байгаа юм л даа. Тэгэхээр яаралтай горим гэдгийг буруу жишиг болгомоор байгаа юм. Учир нь энэ удаад Хууль тогтоомжийн хууль болон бусад хуулиа баримталж хэлэлцүүлэг өрнүүлээд явсан бол илүү үр дүнтэй, өгөөжтэй хууль батлагдах боломж байсан. Тиймээс энэ хуулийг батлахад гаргасан алдаагаа эргэж хараад, засаж залруулаач гэсэн байр суурьтай байгаа.

-Монгол дахь Америкийн худалдааны танхимаар дамжуулаад манай улсын аль салбарыг сонирхдог вэ?

-Америкчууд цахим бизнес, финтек, хөдөө аж ахуйн салбарыг сонирхож байна. Энэ жил манай танхим хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа. Саявтархан АНУ-ын хөдөө аж ахуйн хөрөнгө оруулагчдыг оролцуулсан цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энд нэлээдгүй хүмүүс оролцсон. Тэд ихэвчлэн хөдөө аж ахуйн салбарт ямар хөрөнгө оруулалт хийх шаардлагатай вэ гэдгийг түлхүү сонирхож байсан. Түүнчлэн ямар боломж, ямар бэрхшээл байна вэ гэдгийг ярилцсан.

Бид ирэх аравдугаар сард хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнесийнхний айлчлалыг зохион байгуулахаар ажиллаж байна. Америкийн хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд манай компаниудтай танилцаж, уулзан хамтарч ажиллах талаараа ярилцах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бид тэр үеэр манай улс хөрөнгө оруулахад таатай, ямар нэг эргэлзээгүй гэдгийг л харуулахыг зорьж байгаа. Гэвч биднээс шалтгаалахгүй зүйл гэж бас бий л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

6 цаг 29 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

6 цаг 29 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

6 цаг 29 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

6 цаг 29 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

6 цаг 29 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

6 цаг 29 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

6 цаг 29 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

6 цаг 29 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

6 цаг 29 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

6 цаг 29 мин