Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн

2024-05-10
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаараа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаагийн зочноор эрх зүйч Г.Болормаатай ярилцлаа.

 

-Монгол Улсын хөгжилд хувь хүний хөгжлийн хоцрогдол нөлөөлж байгаа гэх санааг та гаргаж байгаа харагдсан. Чухам хүний хөгжилд юу дутагдаж байна гэж та хэлэх вэ?

-Монгол Улс сүүлийн 30 гаран жил хамгийн чухал зүйлээ орхигдуулсан нь хүний хөгжил. Үндсэндээ хүн гэдэг үнэт зүйл, баялгийнхаа хөгжлийг 30 жилийн өмнөх цаг үед нь гээчихсэн гэж болно. Энэ хүртэлх хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болоод эдийн засгийн өсөлтийг чухалчилсан нь өнөөгийн дүр төрхийг бий болгосон гэсэн үг л дээ. Тиймээс Монгол Улс цааш хөгжих боломжгүй болсон хэрэг. Учир нь эрүүл, боловсролтой, орлоготой иргэдтэй улс орон илүү хөгждөг нь хөгжиж байгаа олон орны жишээгээр ил байна.

Магадгүй хүний хөгжлийг дэмжихийн тулд боловсролын салбарт шинэчлэл хийсэн. Эрүүл мэндийн салбарт техник технологийн дэвшлийг авчирсан гэх байх. Тэгвэл хүний хөгжил гэдэг тухайн салбарын эд хөрөнгө, бүтээн байгуулалтаар хэмжигдэхгүй гэдгийг хэлмээр байна.

НҮБ  1990 оноос хүний хөгжлийн индексийг хэмжиж эхэлсэн. Учир нь тухайн улсын хөгжил зөвхөн эдийн засгийн өсөлтөөр илэрхийлэгдэхгүй гэдгийг харуулж байна. Тус байгууллагаас хийж байгаа судалгаанд эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн түвшнийг харьцуулан дүгнэлт гаргадаг. Энэ судалгаанаас харвал манай улс хүний хөгжлийн индексээр 193 орноос 96 дугаар байрт явж байна.

Хүний хөгжлийн индекс гэдэг нь тухайн улсаас иргэндээ үзүүлдэг үйлчилгээний хүртээмжийг хэлдэг. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээ ахмад настан Долгорт хүрч байна уу гэдгээр хэмжигдэнэ. Түүнчлэн боловсролыг хүртээмжтэй байдлаар олгож байгаа эсэх. Иргэд нь эрх чөлөөтэй, орлоготой байгаа юу гэдэг мэдээллийг нэгтгэн үнэлж байгаа юм.

-Хүний хөгжлийн үнэлгээний суурь үзүүлэлт байж таарна. Магадгүй бид суурь үзүүлэлтээ эргэж харах ёстой юм болов уу?

-Маш олон зүйл, шалгуураар хүний хөгжлийг үнэлдэг. Суурь үзүүлэлт нь эрүүл мэнд, боловсрол, орлого. Хүн эрүүл байх нь нэн чухал асуудал. Ялангуяа манай улсын эрүүл мэндийн салбарт үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон. Тэр дундаа ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна шүү дээ. Энэ нь хавдрын өвчлөлөөр дэлхийн улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгааг илтгэж байна.

Мэдээж хүний хөгжилд боловсрол чухал нөлөө үзүүлнэ. Бидний хувьд чанартай боловсрол олгож чадахгүй байгаагаас улбаалан нийт сурагчдын 60 гаруй хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх судалгаа гарсан байна. Үүнийг олон улсын боловсролын үнэлгээ тогтоодог PISA-гийн судалгааны дүнгээс харж болох юм. Энэ тухай БШУЯ-ны тайланд ч дурдсан харагдсан. Тэр ч бүү хэл зөвхөн унших төдийгүй бусад чадвар ч сул байгааг дээрх тайлан, судалгаанаас харж болно. Тэгэхээр бид боловсролын чанарт анхаарлаа хандуулахаас аргагүй байдалд хүрч байна гэсэн үг.

Харин орлогын тухайд эрүүл, боловсролтой хүн орлого олох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, тасралтгүй орлого олох нь нийгмийн амьдралын баталгаа гэж болно. Энэ нь тогтмол орлого олох шаардлагыг үүсгэж байгаа юм. Мэдээж үүнийг тогтвортой ажлын байраар бий болгоно л доо. Сүүлийн нэг жилийн хувьд ажил хайж байгаа болон ажилгүй иргэдийн тоо хоёр дахин өссөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-4 дахин өсөж байна. Хоёр өрх тутмын нэг нь ядууралд орсон гээд статистик мэдээлэл байна. Тэгэхээр хүн нь ямар ч чадамжгүй болсон учраас улс цааш хөгжих нөхцөлгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвчлөл ихтэй, боловсрол нь чанаргүй, орлогогүй байгаа хүн улсын хөгжлийн үзүүлэлтийг арагш л татна шүү дээ.

Тэгэхээр бид улсаа яаж хөгжүүлэх вэ. Угтаа бол улсын хөгжилд эдийн засгийн өсөлт чухал. Гэсэн хэдий ч хүний хөгжил нь хоцрогдсон байхад цааш хөгжихгүй гэдгийг бид харж байна. Бүр тодруулбал, хүн хоёр хөлөө ээлжилж тавьж байгаад алхдаг. Хэрэв нэг хөлөө хөдөлгөхгүй бол алхаж чадахгүй гацчихна шүү дээ. Түүнтэй адил Монгол Улс эдийн засгийн өсөлтдөө түлхүү анхаарч хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг тэргүүнд эрэмбэлсэн нь өнөөгийн дүр төрхийг бий болгосон гэж болно.

-Тэгвэл бид цаашид юу хийх ёстой вэ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах асуудал яригдах байх. Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн эрүүл мэнддээ анхаардаг зуршлыг бий болгох шаардлагатай юм болов уу гэж хардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэгэхээр нэн тэргүүнд хүний хөгжилдөө анхаарах цаг болсон. Үүний тулд эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүнд хүртээмжтэй болгох гарц шийдлийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй. 1.4 тэрбум хүн амтай БНХАУ хүний хөгжлийн индексээрээ 75 дугаарт эрэмбэлэгдэж байна. Гэтэл 3.5 сая хүн амтай Монгол Улс 96-д орсон байх жишээтэй. Энэ юуг харуулж байна вэ гэвэл төвлөрлийг сааруулах замаар үйлчилгээг хүртээмжтэй болгож байж л урагшлах тухай яриа юм. Одоо бол хүн бүр нэгдүгээр шатлалын эмнэлэг рүү хандаж байна. Тэгвэл анхан шатны буюу өрхийн болон, сум, багийн эмнэлгийн үйлчилгээ нэгдүгээр шатлалынхаас ялгаагүй чанартай байх ёстой. Хэрэв өрхийн эмнэлэг тухайн хүнд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчийн ур чадвар, үйлчилгээний нөхцөл нь том эмнэлгүүдийнхээс ялгаагүй байвал иргэд түгжрэн түгжрэн явахгүй шүү дээ. Ингэснээр нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачаалал эрс буурах боломжтой гэж харж байгаа.

Түүнээс гадна хүн урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвших хэрэгтэй. Үүний дараа эрт илрүүлэг чухал гэдгийг ч нийтээрээ ойлгох нь зүйн хэрэг. Харин үүнийг хэвшүүлэхийн тулд бага наснаас нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ гэдэг боловсролыг олгох хэрэгтэй. Нэгэнт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадалд суралцсан хүн бол хооллолт, дасгал хөдөлгөөн гээд өөрийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой тэр зуршлуудыг бий болгоно.

Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд технологийн дэвшлийг ашиглах нь аль аль талдаа хүндрэл чирэгдэлгүй байхаас гадна цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлт гарна. Эцэстээ эрүүл байх дадал, зуршлыг бага насандаа авсан хүн ирээдүйд хүнд өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн салбарын хөгжилд ч нэлээд жин дарах үр дүн үзүүлнэ л дээ.

-Боловсролын салбарынхан эрин үетэйгээ нийцсэн заах арга барилыг нутагшуулах хэрэгтэй гэх юм. Мэдээж технологийн дэвшлийг бүх нийтээр ашигладаг болсон үеийн давуу боломжуудыг боловсролын салбар ашиглах шаардлагатай гэх юм билээ. Таны бодлоор?

-Монголчууд ад үзэгдсэн, гологдсон хүнийг “шоовдор” гэдэг шүү дээ. Түүнтэй адил Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жилийн хөгжлийнхөө түүхэнд хүний хөгжлийг “шоовдорлосон” гэхэд буруудахгүй болов уу. Эрүүл мэнд нь ямар түвшинд байгааг дээр цухас дурдлаа. Манай урд хөрш хүн амаараа манай улсаас даруй 400 дахин их атлаа боловсролын түвшнээрээ манайхаас 21 байраар өмнө жагсаж байна. Энэ юуг хэлж байна вэ гэвэл хүндээ чиглэсэн бодлого баримталж эдийн засгийн өсөлтийг хүн бүр мэдрэх боломжийг бүрдүүлэх ёстой гэж хардаг.

Нөгөөтээгүүр, хуульд заасан чанартай боловсролыг олгож байгаа юу гэдэг асуудлыг эргэж харах хэрэгтэй. Учир нь улсын сургуульд багшлах боловсон хүчний дутагдалтай байгаа үед хүүхдэд чанартай боловсрол олгох янз бүрийн төлөвлөгөө зохиогоод нэмэргүй л дээ. Аливаа хөгжил, дэвшил хүнээс шууд хамааралтай гэдгийн нэг илэрхийлэл гэж бас болно. Тэгэхээр цар тахлын үед хүүхдүүдээ цахимаар сургах арга барилд суралцуулсан. Энэ хэрээр хүүхдүүд цахим орчноос өөрт хэрэгтэй, мэдлэг мэдээллийг олж авах боломжтой болсон. Тэгвэл дэлхийн хэмжээний боловсролыг хүн бүр эзэмших бүрэн боломж бий гэдгийг харуулж байна. Ялангуяа хүүхдүүд цахим орчныг ашиглаад нэг түвшний боловсрол авахад асуудалгүй болж байна. Өөрөөр хэлбэл, хил хязгаар гэж үгүй болсон энэ цаг үед дэвшилтэт технологийг аль ч салбартаа ашиглах хэрэгтэй болсон.

Яагаад гэвэл, эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж байгаа бизнесийн болоод үйлдвэрлэл үйлчилгээний салбар зах зээлийнхээ жамаар, голдирлоороо хөгжөөд явна. Харин төр улсынхаа хөгжлийг дараагийн шатанд гаргая гэж байгаа бол хүний хөгжилдөө анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа тийш нь залах цаг болсныг хэлмээр байна. Мэдээж төр өөрөөс шалтгаалах бүхий л зүйлсийг хийж, боломжийг нь бүрдүүлсний дараа хүнээс хариуцлага нэхэж болно.

-Боловсролыг юугаар хэмжих вэ. Ер нь хүний хөгжил, орлого олох боломжийг эрэгтэй, эмэгтэй хүйсээр ялгах нь хэр зохимжтой вэ?

-Чанартай боловсрол гэдэг нь сургуулиа төгссөн оюутан ажил дээр шууд ашиглаж болох мэдлэгийг хэлнэ. Тэгэхээр манай улсад дээд боловсрол эзэмших зайлшгүй хэрэгтэй гэдэг бичигдээгүй хууль хэрэгжсэн. Үүний үр дүнд олон тооны хувийн их, дээд сургуулиуд байгуулагдсан. Энэ буруу зүйл биш боловч ажлын байран дээр гараад шууд ажиллах хэмжээнд чанартай мэдлэг олгосон уу гэдэгт анхаарал хандуулах ёстой. Нэг хэсэг эрхзүйч, нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмших давлагаа явсан гэхэд хилсдэхгүй. Тэр дунд нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хэмжээний төгсөгч ховордсон нь өнөөгийн нийгэмд энэ төрлийн ажиллах хүчний хомсдолд орж байна. Тиймээс боловсролын салбарт мэргэжлийн чиглүүлэг хэрэгтэй гэсэн үг. Үнэн хэрэгтээ амьдрал дээр бусдад үлгэрлэх хэмжээнд чадвар эзэмших нь илүү үнэ цэнийг бий болгодог.

Нөгөөтээгүүр, орчин үед цахим орон зайд ажиллах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх боловсролын тогтолцоо, систем шаардлагатай болсон. Орчин үед залуус орон зай хамаарахгүйгээр ажил эрхлэх боломжтой. Энэ орон зайд монголчууд аль хэдийн нэвтэрсэн. Дэлхийн өнцөг булан бүрд өөрийн ур чадвараа үнэлүүлэн амьдралаа шийдвэрлээд явж байгаа залуус бий. Жилийн цалингийн орлого нь 500 мянган ам.доллар болоход хувь хүн өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ бусдын асуудлыг шийдвэрлэх чадамжтай болж байна шүү дээ.

Түүнчлэн сүүлийн үед дэлхий нийтээр асрахуйн эдийн засагт анхаарлаа хандуулж байна. Энэ асуудал манай улсад ч хамаатай. Гэхдээ энэ нь зөвхөн эмэгтэй хүнд хамааралтай мэтээр ташаа харж болохгүй гэж боддог. Учир нь ахуйн асуудлаа шийдвэрлэхэд оролцоотой байдаг эрэгтэйчүүд бий. Хамгийн гол нь үүнийг төр зөв бодлогоор зохицуулалт хийх шаардлагатай. Хүүхэд харах нь зөвхөн ээжид хамааралтай асуудал биш. Аавд ч хамаатай гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн хоёр ажлын өдрүүдэд ээлжлээд хүүхдээ зөөгөөд явах боломжийг бүрдүүлэх тухай хэлээд байна л даа. Ажлын бүтээмж, ажил олгогчийн сэтгэл зүй ч энэ байдалд бэлтгэгдэж, дасан зохицох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 56 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 56 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 56 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 56 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 56 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 56 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 56 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 56 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 56 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 56 мин