Ч.Сэлэнгэ:  Магтаал, шүүмжлэлийг тэнцүү хүлээж авна

2024-05-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин "Дугаарын зочин"-оор жүжигчин Ч.Сэлэнгэтэй  ярилцлаа. Тэрээр маргааш нээлтээ хийх “Хайрын домог” киноны гол дүрээр үзэгчидтэйгээ уулзахаар зэхэж байна.

 

-Тун удахгүй “Хайрын домог” киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ уран бүтээл өмнө нь ажиллаж байсан киноноос хэр ялгаатай вэ?

-Миний хувьд сүүлд “UBS” телевизийн ээлжит уран бүтээл “Хайрын домог” киноны гол дүрд ажиллаа. Тус уран бүтээл нь туульсын жанртай. Тиймээс туульсын киноны дүрд ажилласандаа баяртай байна. Өмнө нь хайр дурлалын сэдэвтэй кинонд илүүтэй ажиллаж байсан. Тиймээс “Хайрын домог” кино жүжигчнээс олон ур чадвар шаардсан бүтээл болсныг онцолъё. Туульсын уран бүтээлийн хувьд үг хэллэг нь гүн утга агуулгатай юм билээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золжаргал ахын хувьд монгол хэлний үгийн сан баялаг, туршлагатай.

-Мэдээж уран бүтээл бүрийн дүр харилцан адилгүй. Анх дүрээ хүлээж авахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-UBS телевизийн уран бүтээлүүд өөр шүү дээ. Бүх зүйл зарчмын дагуу явагддаг. Анх уран бүтээлчидтэйгээ хурал хийсэн. Мөн өмнөх уран бүтээлүүдээ ухрааж үзүүлсэн. Ингээд л дүрээ хүлээж авсан даа. Зохиолч маань уран бүтээлийн утга агуулгыг тайлбарлаж өгсөн. Жүжигчдэдээ дүрээ өгсний дараа бид уншсан. Гадны жүжигчидтэй хамтарч ажилласан учраас өдөр бүр уншлага хийж ажилласан. Үүний дараа морь унах, сур харвааны бэлтгэлд шамдсан. Энэ үед их хариуцлага мэдрэгдсэн. Мөн багахан айдастай байлаа. 

-Киноны зураг авалт багагүй хугацаанд үргэлжилсэн юм билээ. Тухайн үед бэрхшээл хэр гарав?

-Хоёр жил гаруй хугацаанд “Хайрын домог” уран сайхны киноны зураг авалт болон бусад ажил үргэлжилсэн. Хэнтий аймгийн Дадал суманд ихэнх зураг авалтыг хийсэн. Тус сум нь шумуулаараа алдартай. Шумуулаас хамгаалаад торон малгай өмсөнө. Зураг авалт эхлээд малгайгаа авахаар нүүрэн дээр шумуул хазаад хавдаж, улайхад зураг авалт зогсох жишээтэй.  Гэхдээ энэ бүгдийг давж гарч чадсан. Аливаа уран бүтээлд үзэгчид дүн тавина. Тиймээс маргаашаас эхлээд үзэгчид “Хайрын домог” киног минь үзээд үнэлж дүгнэнэ. Магтаал, шүүмжлэл хоёрыг тэнцүү хүлээж авна гэж бодож байна.

-“Хайрын домог” киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн ажилласан юм билээ. Гэр бүлийн хүнтэйгээ гар нийлж ажиллах хэр байв?

-Хамтдаа уран бүтээлд ажиллах амаргүй юм билээ. Үнэнийг хэлэхэд их загнуулсан. Зураг авалтын үеэр найруулагч, жүжигчний статусаар ажиллаа. Бид хоёр ихэр хүүхдийн аав ээж. Өмнө нь ижил мэргэжилтэй, нэг салбарт ажиллаж буй хосуудыг харж байсан. Өөрөө уран бүтээлч хүнтэй амьдрал зохиогоод явахаар сайхан зүйлүүд мэдрэгдэж байна. Их дэмтэй, түшигтэй. Намайг их ойлгож хүндэлдэг. Мөн хувийн орон зайд минь хүндэтгэлтэй хандана. Намайг урмаар усалж, ямар ч үед дэмждэг.

-Уран бүтээлд ажиллаад явахаар арын амьдрал орхигдох тал бий юу. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай аав ээжүүд арын бүх ажлыг зохицуулдаг. Хүүхдүүдийг минь харж өгдөг учраас юунд ч санаа зовохгүй ажилдаа анхаардаг. Бидний хувьд уран бүтээл, ажил бага үедээ хүүхдүүддээ цаг гаргана.

-Нэг уран бүтээлд ажиллах санал ирлээ гэхэд хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?

-Эхлээд зохиол болон ажиллах дүрээ харна. Киноны арын баг, хамт олон чухал үүрэгтэй. Жүжигчин мянга хичээгээд байхад арын баг муу ажиллавал нэмэргүй. Бүх уран бүтээлчийн хичээл зүтгэл, оролцооноос сайн уран бүтээл төрдөг.  .

-Таны хувьд анхны гол дүрдээ хэдэн онд ажиллав. Тасралтгүй уран бүтээлд ажилласан байх аа?

-Би оюутан байхаасаа уран бүтээлүүдэд ажилласан. Миний хувьд анхны гол дүрдээ хоёрдугаар дамжаанд байхдаа  Фантастик продакшны “18 нас” кинонд ажиллаж байлаа. Ингээд гуравдугаар дамжаанд суралцахдаа УДЭТ-ийн сонгодог жүжгийн гол дүрд сонгогдож ажилласан. Цаанаасаа тохироо нь бүрдээд сайхан бүтээлүүдэд ажилласандаа талархаж явдаг. Би жүжигчний хувьд тулсан ур чадвартай байх ёстой. Боломж гарч ирвэл өөрийгөө 1000 хувь дайчлах ёстой гэж боддог.

-Анхны бүхэн үнэ цэн, дурсамжтай. Тиймээс “18 нас” киноноос ихийг сурсан байх?

-Тухайн үед юугаа ч мэдэхгүй хүүхэд анхны гол дүрдээ ажиллаж байлаа. Ихийг сурч, мэдэж авсан. Хамтран тоглож байгаа жүжигчин, камер, гэрлээ мэдрэх ёстойг ойлгож авсан. Мөн киногоо үзээд гаргасан алдаагаа олж хараад дүгнэлт хийсэн. Хүн төгс байдаггүй. Алдаа, онооноосоо суралцах хэрэгтэй. Насаараа суралцана гэж боддог.

-Уран бүтээлчид сургуулиа төгсөөд уран бүтээлдээ шамддаг. Харин таны хувьд оюутан байхаасаа уран бүтээлд ажиллажээ? 

-Би 2012-2016 оны хооронд уран бүтээлүүдэд тууштай ажилласан. Мэдээж анх шууд гол дүрд ажиллаагүй. Тухайлбал, 2012 онд гэхэд “Мөрөөдлийн театр”-ын 2-3 жүжигт арын албанд нь ажилласан. Дараа нь “Эмоци” продакшн байгуулагдах үед нь бүжигчнээр ажилладаг байлаа. Оюутан байхдаа олон уран бүтээлийн арын албанд ангиараа дайчлагдсан.

-Анх жүжигчин мэргэжлийг сонгоход нь гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүл, хамаатан дунд урлагийн хүн байхгүй. Тиймээс гэр бүл минь анх урлагийн хүн болох шийдвэрийг дурамчхан хүлээж авсан. Би мөрөөдөлдөө хөтлөгдөөд СУИС-д алхаж орсон. Ингэж урлаг хэмээх их айлтай амьдралаа холбож билээ. Би урлагийн авьяастнуудыг төрүүлдэг буянтай сургуулиа 2018 онд төгссөн. Б.Отгонбат багшийн удирдлага дор ихийг сурсан. Сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн уран бүтээлд гол дүр болон туслах дүрд ажилласан байна. Би их азтай хүн.

-Урлаг тухайн уран бүтээлчээс их хөдөлмөр шаарддаг онцлогтой. Шантрах үе гардаг уу?

-Бэлтгэлээс бэлтгэлийн хооронд явдаг. Би дүрээ хүлээж авснаасаа хойш бэлтгэлээ сайн хийж, өөртэйгөө ажиллана. Мөн зохиолоо сайн судалдаг. Аливаа уран бүтээлд ажиллахад судалгаа чухал. Би бүх зүйлийг чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримтална. Миний мэргэжил олон талын чадвар шаарддаг. Олон хоббитой байх хэрэгтэй болов уу. Найруулагчийн өгсөн дүрийг гаргадаг учраас жүжигчин баримлын шавар байх ёстой. Тухайн жүжигчинд тохирсон дүр өгч болно, өөр дүр ч онооно. Тиймээс би чадахгүй гэж хэлэх эрхгүй. Аливаад бэлэн, хийж чаддаг зүйл олон байхад шантрах үе бага гардаг гэж хардаг. Надад шантарсан үе ховор. Эргээд бодоход 34 цаг нойргүй явсан удаа ч бий.

-Та бүх зүйлийг чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг гэлээ. Хувь хүн талдаа ямар зан чанартай байхыг хичээдэг вэ?

-Мэдээж урлагийн хүн учраас тодорхой хэмжээний нөлөөлөл байгаа. Зарим хүн бусдад үлгэр дуурайлал үзүүлж байна. Зарим нь буруу зүйл хийж байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд зөв бодол, үйлдэлтэй, зөв байхыг хичээж явна. Би олон зүйлд хичээл зүтгэл гаргадаг. Тухайлбал, хувцаслалт, олны дунд биеэ зөв авч явах, цахим орчныг  зохистой ашиглахыг илүүд үздэг. 

-Манай уншигчдад цаашид бодож, төлөвлөсөн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би ирээдүйгээ гэгээлгээр хардаг. Чадвартай уран бүтээлч болохыг хүсэж байна. Үүнийг гүйцэлдүүлэхэд надаас олон чадвар шаардана. Наад зах нь хэлний чадвар. Тиймээс гадаад хэлний түвшнээ сайжруулахаар хичээж явна. Гадаад үзэмж, бие бялдар дээрээ ажиллах зүйлүүд бий. Өдөр бүрийн хөдөлмөр чухал. Сайн чадвартай болсны дараа зорилго, хийх зүйлүүд өөрчлөгдөнө. Ирээдүйд олон боломж гарч ирнэ гэдэгт итгэдэг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 30 мин