Тавантолгой-Гашуун сухайтын замд өдөрт 1400 тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 хувь нь даац хэтрүүлдэг

2024-04-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

Эрдэнэс Монгол нэгдэл, цагдаагийн байгууллагын төлөөлөл Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцаж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100.000 гаруй тонн нүүрс экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Гашуунсухайт авто зам компани ажиллаж байна. Өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5  хувь нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэж байна. Тодруулбал, өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ зургаа дахин өссөн тээвэрлэлт хийгддэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэллээ.
Жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад зургаан см зузаантай байсан бол  2023 онд хийсэн дөрвөн багц урсгал засварын хүрээнд 52.8 хувьд нь 12 см зузаантай хучилт хийжээ. Ийнхүү жил бүр хөрөнгө оруулалтын асуудал хэвийн үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км 12 см зузаантай асфальтан болох бүрэн боломжтой аж.

 

Өнгөрсөн  онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтоосон нь тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн программ хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдэж долоон систем, найман сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гашуунсухайтын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг “Ирэх зургаадугаар сард багтаж тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камер тавина. Өдөрт дунджаар 1500, 600 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Ачаалал ихтэй үед 2000 давдаг. Тээврийн хэрэгслийн жолооч нарын ганц асуудал бол тухтай зогсоол, хоол идэж амардаг байр байх шаардлагатай. Тиймээс үүнтэй холбогдуулан хоёр цэгт эхний ээлжинд амрах зогсоол талбайг тохижилт үйлчилгээний газар­тай нь барья гэж ярьж байна” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин