Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэрээ солилоо

2024-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Р.ОЮУН

"Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам" нэрээ сольж "Шинэ нам" болсон талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Мөн тэд өнөөдөр нэн тулгамдаж буй асуудал бол малчдын амьдрал ахуй хүнд байдалд орсон. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу байна. Уулын мухар, говь, тал, хангай гээд тархан байгаа 246.2 мянган малчин өрх зутарч байна. Нийт малчдын 39.4 хувь нь банкны зээлтэй. Банкинд барьцаалсан мал сүрэг нь үхэж хорогдоод барагдлаа. Тиймээс төрөөс зээлийн хүүг нь зогсоох, хөнгөлөх ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Цаг үеийн байдал, одоо үхэж үрэгдэж байгаа мал урин цагийг үзэхгүй гэдгийг малчид ярьж байна. Тэгэхээр төрөөс бодлого гаргаж малгүй болж байгаа иргэдээ малжуулах, амьжиргааны ямар нэг эх үүсвэртэй болгоход том бодлого гаргах хэрэгтэй байна. Малгүй болсон иргэд амьдрахын эрхэнд төв суурин бараадахаас өөр сонголтгүй болно. Энэ хэрээр тал хээр нутаг ч эзэнгүйдэх аюултай. Малчид маань эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавин зүтгэж байна. Малчдын нийгмийн асуудал эртнээсээ орхигдсон. 246.2 малчин өрхийн зарим нь туслах малчинтай байдаг. Тэдний амьжиргаа ч тасарлаа. "Шинэ нам"-аас үүнийг удаа дараа сануулж УИХ, Засгийн газрын түвшинд удаа дараа шаардлаг хүргүүллээ. УИХ яаралтай хуралдаж, малчдын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй байна гэв.

Эх сурвалж www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24