Дорнодын хорих байрны даргад хоёр жилийн ял оноолоо

2024-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны 6 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.З-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон...“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг “Нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогч С.З-гийн эмчилгээний зардал болох 3 сая 900 мянган төгрөгийг шүүгдэгч Б.Г-с гаргуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24