Ц.Чинзориг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг гурван жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгоно

2024-01-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас 2023.12.07-ны өдөр эцэслэн баталсан. Уг хуультай хамт өргөн мэдүүлж баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгаж, зарим өөрчлөлт оруулсан байна.

Дээрх хуулиудад орсон зохицуулалтын талаар ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ акт бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Цолмон, сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай Ажлын хэсгийн гишүүн, ДХИС-ийн дэд профессор С.Гантулга, Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзориг болон холбогдох бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, уг хуультай хамт өргөн мэдүүлж, баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг тусгасан. Өөрөөр хэлбэл, жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол шүүхээс баривчлах шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилж, хариуцлагыг чангатгасан.

Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу давтан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, энэхүү өөрчлөлт оруулсан зохицуулалт хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл жолооны эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт орсон байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар автомашины торгуулийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд (15 хоног) биелүүлээгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Уржигдар 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

2025-04-24
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

2025-04-24
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

2025-04-24