Фүкүшимагийн ус далайд цацагдаж, Хятад Японы бүх далайн бүтээгдэхүүнийг хориглолоо

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

Өнөөдөр Японы сүйрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг Номхон далайд гаргаж эхэлсэнтэй холбогдуулан  Хятад улс Японы далайн бүтээгдэхүүн импортлохыг даруй хориглох шийдвэр гаргажээ.

Хоёр жилийн өмнөЯпоны засгийн газраас баталгаажуулсны дараагаар, НҮБ-аас албан ёсны зөвшөөрөл олгосон юм. Цэвэршүүлсэн усыг далайд гаргах энэхүү шийдвэр нь “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын сүйрлээс хойш ашиглалтаас гаргах урт хугацааны үйл ажиллагааныхамгийн чухал хүнд үйл явцын гол алхам юм. Орон нутгийн цагаар өдрийн 13:03-т усыг шахаж эхэлсэн бадалайн ойр орчмын байгууламжид ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй хэмээн мэдээллээ. Хятад улс энэхүү шийдвэрийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн ба өнөөдөр ГХЯ-аас гаргасан мэдэгдэлдээ "Японы тал хувийн ашиг сонирхлоор орон нутгийн ард иргэд, тэр байтугай дэлхийн ард иргэдийг үл хүндэтгэн, хоёрдогч хохирол учруулах ёсгүй" гэлээ.

Тэдний энэхүү мэдэгдэлд Токио эсрэг байр суурьтай байгаа ба "шинжлэх ухааны үндэслэлгүй мэдэгдэл" тарааж байна хэмээн шүүмжиллээ. Уг атомын цахилгаан станцын хаягдал усыг “Олон улсын атомын энергийн агентлаг”-аас хүмүүс болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь "өчүүхэн" хэмээн дүгнэснийг дахин санууллаа.

Япон улс 2022 онд Хятад руу нийт 600 сая ам.долларын далайн бүтээгдэхүүн экспортолсон нь тус улсын экспортын хамгийн том зах зээл болж, Хонг Конг хоёрдугаарт орсон байдаг. 2022 онд Хятад, Хонг Конгод хийсэн борлуулалт нь Японы нийт далайн бүтээгдэхүүний экспортын 42 хувийг бүрдүүлсэн байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ундны усны хязгаараас бага буюу литр тутамд 10.000 беккерель юм. Беккерел нь цацраг идэвхт байдлын нэгж ба шинжилгээний үр дүнгээс харахад Фүкүшимагийн усны цацраг идэвхийн хэмжээ литр тутамд 63 байгаа ажээ.

Иргэний бүлгүүд Япон, Өмнөд Солонгост эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа ч Өмнөд Солонгосын засгийн газар энэхүү үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй асуудалгүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.Өмнөд Солонгосын цагдаа нар Сөүл дэх Японы элчин сайдын яам руу нэвтэрсэн 14 жагсагчдыг түр саатуулаад байгааг зохион байгуулагчид хэвлэлд мэдээллэв.

Токио дахь жагсаал нэг цаг орчим үргэлжилсэн ба "Бохирдсон усыг далайд бүү хая!" хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Япон улсын зүгээс“Ус ялгаруулах талбайн эргэн тойронд мониторинг хийж, үр дүнг долоо хоног бүр ням гарагаас эхлэн нийтлэх болно” гэж Байгаль орчны сайд Акихиро Нишимура мэдэгдлээ.

эх сурвалж: www.polit.mn

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

34 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

6 цаг 4 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

6 цаг 4 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

2025-04-07
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-04-07