Улс төр, эдийн засгийн элитүүдын засаглалын оргил цэг

2023-07-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Уншигчдынхаа анхааралд Колумбын их сургуулийн профессор, Америкийн шинжээч Ж.Саксийн Австрийн нийслэл Вена хотноо болж өнгөрсөн Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал дээр хэлсэн үгээс энэхүү цувралаараа толилуулж байна. Ж.Сакс нь олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч шинжээчдийн нэг бөгөөд ЗХУ-ын удирдагч М.Горбачёв, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин, Украины Ерөнхийлөгч Л.Кучма нарын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр, мөн НҮБ-ын гурван Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдрийн хэсэгт тэрээр Украины хямралын шалтгааныг авч үзэв.

Ж.Сакс: Орос, Украины хоорондох цэргийн мөргөлдөөн нь өнгөрсөн жил бус, харин тэртээ 2014 оны 2-р сард эхэлсэн нь ойлгомжтой. АНУ-ын идэвхтэй үүрэг оролцоотойгоор Ерөнхийлөгч В.Януковичийг хүч хэрэглэн унагаж, Украины төрийн дэглэмийг өөрчилсөн нь мөргөлдөөний гол шалтгаан болсон. Өдгөө болж буй бүх үйл явдлууд нь Вашингтоны эрх баригч жижиг бүлэгтэй холбоотой. Улс төр судлаачид уг бүлгийг цэрэг, аж үйлдвэрийн цогцолбортой холбох нь элбэг. Энэ бүлэгт ямар ч эрүүл ухаан гэж байдаггүй ба миний бодлоор бид энэнээс л болж дайтаж байгаа.

Украиныг оролцуулан НАТО-г тэлэх Америкийн төлөвлөгөө аль 1990-ээд оны дундуур буюу В.Путиныг ерөнхийлөгч болохоос хамаагүй өмнө байсан. Манай томоохон түүхчдийн нэг саяхан өгсөн ярилцлагадаа уг төлөвлөгөөг 1992 онд боловсруулсан гэж ярьж байсан. Үнэндээ бол уг төлөвлөгөө нь НАТО дорно зүг тэлэхгүй хэмээн М.Горбачевт амласан өдрөөс хойш хэдхэн долоо хоног, эсвэл хэдэн сарын дараа хэрэгжиж эхэлсэн. Манай эрх баригчдын гадаад бодлогын сэтгүүл болох «Foreign Affairs» 1997 онд З.Бжезинскийн бичсэн маш сонирхолтой өгүүллийг хэвлэсэн. Уг нийтлэлдээ тэрээр Төв Европ, Зүүн Европ, Балтын орнууд болоод Украиныг хамран өргөжих НАТО-гийн үйл ажиллагааны цагийн хуваарийг бараг л таасан. Энэ нь АНУ-ын хамгийн дээд түвшинд батлагдсан төлөвлөгөө байсан болов уу гэж би таамаглаж байна.

Ташрамд дурдахад, олон тооны албан ёсны баримт бичгүүдэд АНУ-ын зорилго нь дэлхийд давамгайлах гүрэн болох гэж бичсэн байдаг. Тэгэхлээр дэлхийн хүн амын 4.1% нь өөрсдийгөө энэ дэлхий дээр ноёлно гэж боддог байна уу? Энэ чинь эцэс төгсгөлгүй дайн гэсэн үг шүү дээ. НАТО-г тэлэх үйл ажиллагаа нь энэ бодлогын нэгэн хэсэг юм. Энд Украин онцгой ач холбогдолтой. Яагаад гэвэл тус улс нь 2.3 мянган км газар нутгаар Оростой хиллэдэг. ОХУ-ын байр сууринаас энэ нь тус улсын аюулгүй байдалд шууд эрсдэл учруулна гэсэн үг юм.

Би «The New York Times»-д хэд хэдэн удаа Украины дайнд НАТО ямар үүрэг гүйцэтгэж байгааг тайлбарлах гэж оролдсон. 2022 оны 2-р сарын 24-нөөс хойш уг сонин нь энэ дайныг өдөөн турхираагүй гэсэн 26 өгүүлэл нийтлэв. Харин би эдгээр улс орнуудын бүх удирдагчдад зөвлөгөө өгдөг байсан, амьдралынхаа гучин жилийг ЗХУ болон Европын орнуудын судалгаад зориулсан, надад 700 үгтэй нийтлэл бичих боломж олгооч гэж тэдэн рүү олон удаа залгаж, бичиж, хэлж ярьж байсан. Гэвч дандаа үгүй гэсэн хариулт авч байсан. Тэд асуудлыг хэлэлцэх ямар ч хүсэлгүй байна.

Орос нь бүх талууд Минскийн гэрээнүүдийг биелүүлэхийг л хүссэн. Эдгээр баримт бичгүүдэд Украин гарын үсэг зурсан. Гэрээнүүд Франц болон Германы баталгаатайгаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 саналаар буюу санал нэгтэйгээр батлагдсан. Үнэн хэрэгтээ бол бодит үнэн нь маш энгийн: АНУ В.Януковичийг түлхэн унагахад оролцож, үүний үр дүнд Киевт орософобик засгийн газар гарч ирээд, тэр даруйдаа 2014 оныг дуустал НАТО-д элсэх санаатай байгаагаа зарласан. Үүний зэрэгцээгээр АНУ-аас зэвсэг нийлүүлэх нь хурдассан. Украины төр засгийнхан Минскийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан боловч уг гэрээнүүдийг илт үл тоомсорлосон. Өнгөрсөн жил ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркель ч эдгээр баримт бичгүүдийг огт анхаардаггүй байсан гэдгээ мэдэгдсэн. 2021 оны 12-р сарын 17-нд В.Путин аюулгүй байдлын талаар хоёр үндсэн санаа агуулсан АНУ болон ОХУ-ын хооронд байгуулах гэрээний төслийг санал болгов. Нэгдүгээрт, Минскийн хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, НАТО тэлэх ёсгүй. Гэтэл АНУ «Бид эдгээр асуудлуудаар та нартай яриа хэлэлцээ хийхгүй» хэмээн хариулсан. «Бидний хийж буй аливаа зүйлс гуравдагч орнуудад огт хамаагүй» гэдэг нь НАТО-гийн үндсэн баримтлал юм.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)

 

Зочин
Украины талаар бичсэн энэ хүний байр суурийг энэ талаар чанга ярьдаг этгээдүүд яагаад амандаа ус хийчсэн юм шиг байна вэ?
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

4 цаг 40 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

4 цаг 44 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

4 цаг 53 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

4 цаг 58 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

5 цаг 10 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

5 цаг 12 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

5 цаг 33 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

5 цаг 35 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

13 цаг 49 мин