Э.Макроны шинэ сорилт

2023-07-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

Эйфелийн цамхаг, Луврын музейгээрээ жуулчдын хөлд дарагддаг Франц улс үймээн самууны улмаас зөрчил мөргөлдөөнтэй байгаа бараан мэдээтэй хэд хоног өнгөрөв.

Өнгөрсөн мягмар гаригт 17 настай өнгөт арьст хүүг Францын цагдаа буудан хөнөөснөөс эхлэлтэй энэхүү асуудлын улмаас нийслэлээс гадна Лион, Марсель зэрэг хэд хэдэн томоохон хотуудад мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал бий болоод байгаа.

Натерри хотын цагдаа нар нэгэн сэжигтэй машиныг зам дээр хөөж явжээ. Гэвч энэ үед тухайн замтай ойрхон явсан 17 настай Нахел хүү зам тавьж өгөөгүй хэмээн буруутгагдаж, цагдаагийн суманд өртөж, амь насаа алдсан юм. Тиймээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж насанд хүрээгүй гэмгүй хүүг буудаж хөнөөсөн цагдаа нарыг эсэргүүцсэн иргэд жагсч эхэлсэн нь эцэстээ үймээн самуун болж хувирчээ.

Зургаа дахь өдрөө үргэлжилсэн үймээнийг Францын удирдагчид хяналтад оруулахаар арга хэмжээ авч эхэлсэн. Учир нь гудамжинд жагссан хүмүүсийн зарим нь иргэдийн машинуудыг эвдэн сүйтгэж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэх зэргээр зүй бусаар эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм. Үүний улмаас 350 гаруй байшин барилга болон 300 гаруй тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтжээ.

Францын Дотоод хэргийн сайд Жералд Дарминын тушаалаар 45 мянган цагдаа дээрх эсэргүүцлийг дарах ажиллагаанд дайчлагдаад байгаа. Үймээнийг далимдуулан дээрэм тонуул хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн 1400 гаруй хүнийг баривчлан шалгаж эхэлсэн хэмээн Францын Дотоод хэргийн сайд  мэдэгджээ.

Олон өдөр үргэлжилсэн энэхүү үймээнийг намжаахаар цагдаа нар ажиллаж байгаа ч эмх замбараагүй байдал зарим хотуудад үргэлжилсэн хэвээр байна. “Le Progres” сонины мэдээлснээр, Лион хотын төвд хэсэг залуус цуглаж үндэсний үзлийг илэрхийлсэн уриа лоозон барин хашгиралдан, цагдаа нартай хэд хэдэн удаа мөргөлдөж, чулуу шидсэн байна. Мод чулуу зэргээр зэвсэглэсэн тэдний үймээнийг цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэн дарсан гэжээ. Хамгийн томоохон эсэргүүцлийн үймээн Марсель хотноо өрнөжээ.

Хотын даргын гэрт халдав

Өнгөрсөн ням гариг буюу үймээний тав дахь өдөр Парис хотын даргын гэрт жагсагчид халджээ. Халдлагын улмаас гэрт нь унтаж байсан эхнэр болон хоёр хүүхдийн нэг нь шархадсан байна. Парис ойролцоох L’Hay-Les-Roses хэмээх буйдхан хотын дарга Ж.Винсент “Эхнэр минь нүүрэндээ гэмтэл авч яаралтай мэс засалд орох болсон. Хамгийн багадаа гурван сар сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Хотын даргын амь насанд халдах оролдлого хийсэн хэмээн буруутан этгээдүүдэд хавтаст хэрэг нээн мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

Э.Макроны засаг захиргаа дахин нэг сорилттой туллаа

Эммануэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг иргэд эсэргүүцэн ажил хаялт болж, тэр нь жагсаал болон үргэлжилж байсан нь саяхан. Сар хагасын өмнө болсон энэхүү дуулиан намжаагүй байхад хэд хэдэн хотуудад үймээн гарсан нь энэ. Тиймээс ч Франц улс засаглалын хямралд орсон уу, Э.Макроны засаг захиргаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь цаашид Францад  хэрхэн нөлөөлөх вэ зэрэг асуултуудыг дагуулж эхэлснийг олон улсын хэвлэлүүд бичсээр байна. Улс орондоо болж буй энэхүү үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Э.Макрон яаралтай арга хэмжээ авахыг мэдэгдсэн . Тэрбээр энэ долоо хоногийн эхэнд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх байсан ч түүнийгээ хойшлуулжээ.

“Арьс өнгөний үзэл Францад байсаар байна уу...”

Долоо дахь хоногтоо үргэлжилсэн энэхүү үймээн самуун өнгөт арьст хүүг буудсанаас эхлэлтэйг дээр дурдсан. Тэгвэл үүнтэй төстэй үйл явдал гурван жилийн өмнө АНУ-д болж дэлхий нийтийг цочроож байсан юм. Ардчилал, хүний эрхийн өлгий нутаг гэгддэг АНУ-д болсон тэрхүү үймээний гол хохирогч нь мөн л өнгөт арьст залуу байсан юм. Минниаполис хотын цагдаа нар “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн хашгирч байсан Жорж Флойдыг үл тоон баривчлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсний улмаас 46 настай залуу амь насаа алдаж байсан. Тэгвэл Францад болж буй үймээний шалтгаан үүнтэй тун төстэй.  17 настай Нахетын амиа алдсан тохиолдол Францын цагдаа нарын суманд өртөж амиа алдсан гэмгүй иргэдийн гурав дахь нь болж байна. Тэдгээр хохирогчид нь өнгөт арьст эсвэл араб гаралтай хүмүүс байжээ. Тиймээс ч эл асуудалд иргэд олон нийт ихэд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлээд буй юм.  

Хохирогч хүүгийн эмээ хэдийгээр ач хүүгээ алдсан, уй гашуутай байгаа ч улс орон даяар болж буй энэхүү үйл явдалд харамсч байгаагаа илэрхийлээд “Энэ бүхэнд цэг тавих ёстой. Үймээн самууныг зогсоох хэрэгтэй” хэмээн ярилцлага өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

5 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

4 цаг 24 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

4 цаг 29 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

4 цаг 37 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

4 цаг 42 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

4 цаг 54 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

4 цаг 56 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

5 цаг 17 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

5 цаг 19 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

13 цаг 33 мин