Э.Макроныг хөнөөхөөр оролдсон сэжигтнийг баривчилжээ

2023-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Францын хууль сахиулах байгууллагууд тус улсын оршин суугчийг энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Дубын хэлтэст очих үеэр нь амь насанд нь халдах оролдлого хийсэн хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Le Parisien сонин мэдээлэв.

Энэ нь 1791-1804 оны Гайтийн хувьсгалын удирдагч Туссен Лувертурын дурсгалыг хүндэтгэх ёслолын дараа дөрөвдүгээр сарын 27-нд болсон юм. Төрийн тэргүүний очсон Château de Joux-ийн ойролцоо тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэгчид цугларч, хамгаалалтын бүсийг эвдэхийг оролдсон байна. Мөргөлдөөний үеэр жандармууд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Э.Макрон тэндээс нисдэг тэргээр хөдлөх гэж байтал жагсагчдын нэг түүн рүү хийн бөмбөгтэй пуужин харважээ.

Мөрдөн байцаалтын явцад зүүний хөдөлгөөний идэвхтэн 20 настай мужаан ерөнхийлөгч рүү пиротехникийн хэрэгсэл тавьсан нь тогтоогджээ. Түүнийг энэ долоо хоногт гэрээс нь саатуулж, цагдан хорьжээ. Францын терроризмын эсрэг прокурорын газар залууг нисдэг тэрэг устгахыг завдсан, дотор нь байсан хууль сахиулах байгууллагын ажилтнуудын амь насанд, мөн ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого хийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Түүний үйлдэл үнэхээр нисдэг тэрэгний осолд хүргэж болзошгүй эсэхийг шалгалтын явцад тогтооно.

Баривчлагдсан этгээд энэ үйлдлээ үгүйсгээгүй бөгөөд Э.Макроныг "эсэргүүцэж", тус Бүгд найрамдах улсын оршин суугчид түүний бодлоготой санал нийлэхгүй байгааг ойлгуулахыг хүссэн гэжээ. Прокурорын зүгээс сэжигтнийг цагдан хорих хугацааг сунгаж, сэтгэцийн шинжилгээ хийлгэхийг шаардаж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ нэг жилээс доошгүй хугацаагаар хорих хүсэлтээ шүүхэд гаргасан гэж сэжигтний өмгөөлөгч мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)

 

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

10 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

5 цаг 39 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

5 цаг 39 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07
Б.Буджаргал: “Хүн бүрийг сэтгэлийн хаттай” болгох уриалга гаргаж байна

Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал “Монгол хүн бүрийг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр мэдээлэл хийлээ.

2025-04-07
Д.Цогтбаатар: Монгол Улс хуулиар биш журмаар зохицуулагддаг улс болсон байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-04-07