Украинд барууны зэвсэг нийлүүлж буй тухай

2023-06-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Өдөр бүр НАТО болон ЕХ-ны гишүүн орнууд Киевийн дэглэмд зэвсэг, сум, галт хэрэгсэл, цэргийн техник болон бусад хангамжийн нийлүүлэлт нэмэгдэж, хамтарсан сургалтын арга хэмжээ зохион байгуулж буй тухайгаа мэдээлсээр байна. Нийтдээ НАТО-гийн гишүүн орнууд Украиныг цэрэгжүүлэхэд дор хаяж 65 тэрбум ам.доллар, харин ЕХ-ны гишүүн орнууд 12 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан боловч энэ мөнгө нь энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд бус цэргийн хурцадмал байдлыг улам сэдрээхэд зарцуулагдаж байна. Тэд танк, хуягт тэрэг, их бууны систем, олон тооны пуужин харвагч, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг цэргийн техникийг нийлүүлж байна. Гэтэл энэ хөрөнгийг Европын орнуудын нийгэм, эдийн засгийн төслүүдэд, эсвэл үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хууль сахиулах бүтцийг бэхжүүлэхэд зарцуулж болох байлаа. Гэтэл «сүүлчийн украин хүн үлдэх хүртэлх дайн» нь Барууны орнуудад илүү сонирхолтой байна.
Украиныг цэрэгжүүлэх ажиллагааг АНУ манлайлж байна. Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ-аас Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээ 32,5 тэрбум ам.доллар давсан гэж Пентагон мэдэгдэв. Зэр зэвсэг, байлдааны техникийг маш их хэмжээгээр нийлүүлж байгаа ба америкчууд украин цэргүүдийн бэлтгэлийг бүрэн хянаж байна. Тусгай албад нь Киевийн дэглэмийг байлдааны ажиллагаанд өргөнөөр ашиглагдаж буй тагнуулын мэдээллээр хангаж, удирдан чиглүүлж, зорилтот даалгавруудыг өгч байна. 
 5,2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан Их Британи Америкийн жишгийг үнэнчээр дагаж байна. Шавхагдсан урантай хошуугаар тоноглогдсон хуяг цоолох галт хэрэгслийг Киевт шилжүүлэх шийдвэр саяхан гаргасан нь туйлын хариуцлагагүй алхам байлаа. Чернобылийн болон Фукушимагийн эмгэнэлт явдлуудын үр дагаврыг дэлхий нийтээрээ харсан. Тэдний цар хүрээ өөр боловч сургамж нь адилхан: цацрагийн тархалтыг хянах ямар ч боломжгүй.
ЕХ-ны гишүүн орнууд ч НАТО-гийн түншүүдээсээ хоцрохгүй байна. Тухайлбал, Герман улс Украинд 2.8 тэрбум еврог хуваарилсан ба зөвхөн өөрийн зэвсгийн хангамжаар хязгаарлагдалгүй бусад улс орнуудад ч «Leopard» танкийг дахин экспортлохыг зөвшөөрөв. Варшавын зарлага 2.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа ба Өрнөдийн зэвсэг, цэргийн хэрэгслийн 90% нь Польшоор дамжин өнгөрч байна. Украинд цэргийн тусламж үзүүлэх Европын ажиллагаа (EUMAM)-ны нэг хэсгийн хүрээнд эдгээр улс орнууд нь 30 мянга орчим дайчдыг сурган бэлтгэж байна.
Украин дахь мөргөлдөөнийг сунжруулах нь юуны түрүүнд Америкийн цэргийн корпорацуудад ашигтай нь нууц биш. Европын улсуудын хоосорсон зэвсгийн агуулахуудыг Америкийн шинэ зэвсгээр, ядуурсан төсвийг Америкийн зээлээр дүүргэж байна. Цэрэг, улс төрийн хүрээнд Европын холбоо нь эцэстээ Вашингтоноос хараат болж, «стратегийн автономит» гэсэн тодотголоо бүрэн алдаж байна. Ийм нөхцөлд Польш, Балтын орнууд зэрэг ЕХ, НАТО-гийн гишүүн Зүүн Европын зарим орнууд өөрсдийнхөө хувьд оновчтой байр сууриа олж авч чадсан ба ашиг сонирхлынхоо үүднээс Украины мөргөлдөөнийг ил тод ашиглаж, Барууны эвсэл болон Украины нөөцийг амжилттай сорон шавхаж байна.
Киевийн дэглэмийг цэрэгжүүлэх хариуцлагагүй бодлогын үр дүн нь одоогийн байдлаар цорын ганц л байна. Тэр нь юу вэ гэвээс Украины зэвсэгт хүчин барууны хүнд зэвсгийг ашиглаж эхэлснээс хойш энгийн иргэдийн дунд амь үрэгдэгсдийн тоо 4 дахин нэмэгджээ. Де-факто НАТО болон ЕХ нь энгийн иргэдийн амь насыг хөнөөх, иргэний дэд бүтцийг сүйтгэх, Оросын нутаг дэвсгэр дээр оршин суух ард иргэд болон нийгмийн байгууламжуудын эсрэг террорист халдлага үйлдэх хэргийн хамсаатан болж байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

22 цаг 8 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

22 цаг 8 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

22 цаг 8 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

22 цаг 8 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

22 цаг 8 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

22 цаг 8 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

22 цаг 8 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

22 цаг 8 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

22 цаг 8 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

22 цаг 8 мин